2025 оны жилийн эцсийн шийдвэрлэлтийн тайлан

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хэмжээнд иргэд, алба хаагчдаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн тайлан

315
Нийт хүлээн авсан
311
Шийдвэрлэсэн
98.7%
Хэрэгжилт
4
Хугацаа болоогүй
2025 он

Ерөнхий үндэслэл

Иргэдээс төрөөс байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Засгийн газрын 2005 оны “Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай” 67 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/90 дүгээр тушаалаар батлагдсан “Батлан хамгаалах яаманд цэргийн алба хаагч, бэлтгэл болон чөлөөнд гарсан офицер, ахлагч, ажилтан, албан хаагчид, иргэдээс хандаж гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ыг тус тус мөрдлөг болгон офицер, ахлагч, ажилтан албан хаагч, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, хүсэлтийг хүлээн авч бүртгэлд бүртгэн, хуульд заасан хугацаанд нь шийдвэрлэн, холбогдох хариуг хүргүүлэн ажилласан талаар дараах байдлаар танилцуулж байна. Үүнд:

Нэг. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн талаар:

Тус сургуулийн хэмжээнд 2025 онд иргэд, алба хаагчдаас нийт 315 өргөдөл, гомдол ирснээс 311 өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж, хэрэгжилт 98,7 хувьтай байна.

2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар шийдвэрлэхээр хүлээгдэж байгаа, хугацаа болоогүй 4 өргөдөл байгаа болно.

Иргэд, алба хаагчдаас ирүүлсэн өргөдөл, гомдлын хариуг богино хугацаанд утсаар мэдэгдэх эсвэл албан бичгээр хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд биечлэн уулзаж өргөдөл, гомдлын хариуг аль болох түргэн шуурхай хүргэх хэлбэрийг сонгон ажиллаж байна.

Иргэд, алба хаагчдаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн тайланг Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газарт хугацаанд нь хүргүүллээ.

Өргөдлийг агуулгаар нь ангилбал:

Агуулгын ангилал
Агуулгын ангилалТооЭзлэх хувь (%)
Нийгмийн хамгааллын асуудлаар9128.9
Ажлын байртай холбоотой асуудлаар16452.1
Сургалттай холбоотой асуудлаар5216.5
ЭДА-ны сонгон шалгаруулалттай холбоотой00.0
Ахмад дайчинтай холбоотой асуудлаар00.0
Бусад82.5
Шийдвэрлэсэн хугацааны статистик (хувь)
Шийдвэрлэсэн хугацааТооЭзлэх хувь (%)
7 хоногт17355.6
30 хоногт12740.8
30-аас дээш хоногт113.5

Хоёр. 2025 онд ажилтан алба хаагч, иргэдээс албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал

Нийт хүлээн авсан
ҮзүүлэлтүүдТооЭзлэх хувь
Амаар болон утсаар00.0
Цахим сүлжээгээр61.9
Бичгээр30998.1
БYГД315100.0
Өргөдөл, гомдлын агуулга
Өргөдөл, гомдлын агуулгаТооЭзлэх хувь
Санал, мэдээлэл00.0
Гомдол61.9
Өргөдөл /хүсэлт/30998.1
БYГД315100.0
Үүнээс
ҮүнээсТооЭзлэх хувь
Байгууллага, албан тушаалтан өөрөө шийдэж хариу өгсөн24076.2
Холбогдох байгууллагад харьяаллын дагуу шилжүүлж шийдүүлсэн7122.5
Хугацаа болоогүй буюу шийдвэрлэх шатандаа байгаа41.3
Шийдвэрлэсэн хугацаа
Шийдвэрлэсэн хугацааТооЭзлэх хувь
7 хоногт17355.6
30 хоногт12740.8
30-аас дээш хоногт113.5
Өргөдөл, гомдол гаргагчдын бүтэц (хувь)
Өргөдөл гомдол гаргагчдынТооЭзлэх хувь
Анги байгууллагын ажилчин, албан хаагч10533.3
Офицер, ахлагч нар7624.1
Байлдагч, түрүүч, сонсогч3511.1
Бусад иргэн9931.4

Дүгнэлт

2025 онд офицер, ахлагч, ажилтан албан хаагчид, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч, хариуг хурдан шуурхай өгөх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан болно.

ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬ