• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГУУЛИАС “БИДНИЙ БАХАРХАЛ” АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ ХИЙСЭН АЖЛУУД

Нийгэмд хандсан ажил үйлчилгээ

1. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр АБС-ийн ИМТ-ийн доктор 
профессор бэлтгэл хурандаа Арцсэдийн Сүхбаатар багшийн “Номын баяр”-ын арга хэмжээ аяны хүрээнд зохион байгуулагдлаа. 
Доктор профессор Арцсэдийн Сүхбаатар багш нь 2006 оноос хойш ОУАБ-аар 70 гаруй лекц, “Авто зам гүүр” сэдвээр 40-өөд лекц, 16 ном сурах бичиг, докторын ажил-3, магистрын ажил-20, бакалаврын ажил-30 гаруйг удирдсан. 
НҮБ-ын дамжаанд МУ-ын 300 гаруй офицер, гадаадын энэтхэг, бангладеш, умард солонгос, япон, хятадын 20 гаруй офицер бэлтгэсэн.
Тус арга хэмжээнд АБС-ийн захирал доктор, хурандаа Д.Ваня, ЭШСА-ны дарга доктор Ч.Отгонбаяр, тэнхимийн дарга, багш нар, нийгмийн ажилтан нар оролцлоо. Уг арга хэмжээнд зориулж АБС-ийн сар бүр эрхлэн гаргадаг “Оюутан” сонины 6 дахь дугаараа гаргасан. АБС-ийн удирдлага доктор профессор Арцсэдийн Сүхбаатар багшид цаашдын эрдэм номын их үйлсэд нь баяр хүргэж өргөмжлөл, “Авто зам гүүр” хичээлээр гарын авлага гаргасан ИМТ-ийн 3 оюутанд өргөмжлөл тус тус гардуулав. 
2. Монгол цэргийн нэрийг дэлхийд цуурайтуулсан, энхийг сахиулагч, эрэлхэг 
баатар, ҮБХИС-ийн төгсөгч, ахлах дэслэгч Ш.Самбуу-Ёндонд 2017 оны 12 сард АБС-ийн багш, оюутнууд сайн санааны үүднээс сэтгэлийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэн, аяны хүрээнд зохион байгууллаа. 
Тус аянд АБС-ийн нийт 60 гаруй багш, ажилтнууд, 62 бүлгийн 1900 гаруй оюутан хамрагдаж 501.640₮ /таван зуун нэг мянга зургаан зуун дөчин төгрөг/-ийн хандив цугларлаа.
Ш.Самбуу-Ёндонг энхийг сахиулагч эрэлхэг баатар гэдгийг эх орон төдийгүй, дэлхийн энхийг сахиулагчид мэднэ. Тэрээр 2004 онд энхийг сахиулахаар журмын нөхдийн хамт эр цэргийн тангараг өргөн, Ирак улсыг зорьсон билээ. Албаа хаах хугацаанд амиа золиослогчийн цэргийн баазад нэвтрүүлэхээр төлөвлөж авч явсан 750кг тэсрэх бодисыг илрүүлэн газар дээр нь устгаж тэнд байсан 2000 хүний амь насыг аварсан ачтан, ардын баатар юм. 
3. АБС-ийн ЭЗМТ-ийн Н-112 бүлгийн оюутнууд санаачлан “Бидний бахархал аян”-ны хүрээнд 2017.12.12-ний өдөр УБ хотын зүүн 4 замаас ҮБХИС хүртэл ажиллаж буй ТҮК-ийн ажилчид, зам дагуу гар дээрээс худалдаа эрхлэгч нийт 32 иргэнд халуун цай, аарцаар үйлчилж, чин сэтгэлийн тусламж үзүүллээ.

Бүтээлч ажил

1. Аюулгүй байдлын сургууль Тусгаар тогтнол өдөрт зориулан “Эрдэм шинжилгээний бичиг” дугаар 4-ийг эрхлэн гаргасан.

2. Нийгэм хүмүүнлэгийн тэнхимийн 50 жилийн ойн арга хэмжээнд Аюулгүй байдлын сургууль дэмжлэг үзүүлэн оролцлоо.
Дээд мэргэжилтэй цэргийн улс төрийн ажилтан-офицер бэлтгэж эхэлсний 45 жилийн ойд зориулан “Өнөөгийн нийгмийн хөгжилд хүний оюун санааны хүчин зүйлийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт онол-практикийн бага хурал зохион байгуулагдлаа.
Мөн Нийгэм хүмүүнлэгийн тэнхим, Цэргийн улс төр, хүмүүжлийн ажилтны нэгдсэн эвлэл ТББ хамтран Нийгэм хүмүүнлэгийн тэнхим байгуулагдсаны 50 жил, дээд боловсролтой цэргийн улс төрийн ажилтан-офицер бэлтгэж эхэлсний 45 жилийн ойн нэрэмжит шилжин явах цомын төлөөх гар бөмбөг, сагсан бөмбөг, шатрын анхдугаар тэмцээнийг үе үеийн төгсөгчид, ахмад багш нарын дунд амжилттай зохион байгуулагдлаа.

Спорт урлагын арга хэмжээ

1. Инженер, механикийн тэнхим “Бидний бахархал” аяны хүрээнд санаачлан Аюулгүй байдлын сургуулийн оюутнуудын дунд спортын 4-н төрлийн нөхөрсөг тэмцээн 12 дугаар сарын 20,21-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

2. Аюулгүй байдлын сургуулийн “Оюунлаг залуус” клуб “Илтгэх урлагын” анхдугаар тэмцээн Оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, ярих илтгэх чадварыг сайжруулах, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, өөрийгөө нээн хөгжүүлэхэд нь түлхэц болоход зорилготойгоор аяны хүрээнд 12 дугаар сарын 13,15-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Лекц яриа таниулга

1. Аюулгүй байдлын сургууль аяны хүрээнд 2017 оны 12 дугаар сарын 22-нд БЗД-ийн цагдаагийн 1-р хэлтэстэй хамтран “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр оюутнуудад сургалт зохион байгуулсан.

2. Аюулгүй байдлын сургуулийн багш нарын заах арга зүйн өдрийг тусгай төлөвлөгөөний аяны хүрээнд зохион байгуулсан.

3. Аяны хүрээнд 2017 оны 12 дугаар сарын 13,14-ний өдрүүдэд “Оюутанд үзүүлэх үйлчилгээ” хөтөлбөрийн өдөрлөг зохион байгуулсан.

4. 2017 оны 12 дугаар сарын 05-нд Нийслэлийн болон Баянзүрх, Сүхбаатар, Багануур дүүргийн Цэргийн штабуудтай хамтран нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулсан.

5. “ҮБХИС-ийн төгсөгчдийн чуулганд дэмжлэг үзүүлэн оролцсон.

МЭДЭЭ БЭЛТГЭСЭН:
АБС-ИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН Л ШИНЭТУЯА

ЗАРЛАЛ

2018-09-30 13:30:00
2018-09-26 14:46:00
2018-09-18 13:37:00
2018-08-31 10:04:00
2018-08-31 9:56:00
2018-08-31 9:20:00
2018-08-23 16:47:00
2018-08-22 12:41:00
2018-08-21 17:27:00
2018-07-05 11:07:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ