• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • СУРГУУЛИУД
    v
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    v
  • ХУУЛЬ, ЭРХЗҮЙ
    v
  • ШИЛЭН ДАНС
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

ЭЛЭГНИЙ ВИРУСЫН ЭСРЭГ ХАМТДАА "LIVE+R”

ЭЛЭГНИЙ ВИРУСЫН ЭСРЭГ ХАМТДАА "LIVE+R”

Монгол Улсын нийт хүн амд 5 жилийн өмнө хийсэн судалгаагаар элэгний В, С вирусын халдвараар өвчлөгсдийн тоон үзүүлэлт дэлхийн дунджаас зургаа дахин өндөр байсан бөгөөд энэхүү вирусын тархалтын эсрэг Монгол Улсын Эрүүл мэндийн яам, төрийн болон төрийн бус бусад байгууллагын дэмжлэгтэйгээр төсөл хөтөлбөрүүдийг боловсруулан, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ.

Эдгээр төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагуудын нэг болох “JCI лидер” салбар байгууллага, “ОМБОЛ” эм ханган нийлүүлэх байгууллагатай хамтран “ЭЛЭГНИЙ ВИРУСЫН ЭСРЭГ ХАМТДАА LIVE+R” төслийг “ЭРСДЭЛГҮЙ АМЬДРАЛ, ИТГЭЛ ДҮҮРЭН ИРЭЭДҮЙ” уриатайгаар 2017-2020 онд Улаанбаатар хотын Сонгигохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулан хэрэгжүүлж байгаа юм.

Энэхүү төслийн хүрээнд 2018 оноос Батлан хамгаалах яамтай хамтран ажиллаж, цэргийн албан хаагчдыг хамруулж байгаа бөгөөд өнөөдөр энэхүү үйл ажиллагааг Монгол Улсын боловсролын ууган байгууллага Үндэсний батлан хамгаалахын их сургуулиас түүчээлэн эхлүүлэх ажиллагааг 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Төслийн нээлтийн ажиллагаанд БХЯ-ны ГХАГ-ын дарга бригадын генерал Ч.Сосорбарам, “JCI лидер” салбар байгууллагын үүсгэн байгуулагч, 2006, 2007 оны ерөнхийлөгч, Шадар сайдын ахлах зөвлөх хатагтай Л.Саянаа, "JCI лидер" салбар байгууллагын 2018 оны ерөнхийлөгч Б.Баттөр, "JCI лидер" салбар байгууллагын 2018 оны Нийгмийн хариуцлагын захирал, "Элэгний вирусын эсрэг хамтдаа Live+R” төслийн удирдагч Б.Энхтөр нар оролцож үг хэлсэн юм.

“ОМБОЛ” эм ханган нийлүүлэх байгууллагын Их эмч-төлөөлөгч Н.Наранзул ҮБХИС-ийн офицер, ахлагч, ажилтан албан хаагчдад “Элэгний В,С вирус гэж юу болох, түүнээс хэрхэн урьчилан сэргийлэх” талаар сургалт явуулж, үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамрууллаа.

Шинжилгээнд хамрагдсан алба хаагчдаас вирус илэрсэн тохиолдолд Цэргийн төв эмнэлгийн дотрын эмч нарт хандан вирусын эмийг үнэ төлбөргүй авах юм.



ЗАРЛАЛ

2018-01-18 11:30:00
2018-01-17 12:40:00
2018-01-17 11:51:00
2018-01-12 9:37:00
2018-01-09 10:06:00
2018-01-09 10:04:00
2018-01-05 11:34:00
2018-01-04 14:13:00
2018-01-04 13:04:00
2018-01-04 11:20:00
Зөвлөгөө мэдээлэл
2017-01-12 0:00:00
Ажил олгогч ажлын байранд бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг…
2016-05-27 0:00:00
Та илүүдэл жингээсээ салж гуалиг, сайхан биетэй болохын тулд эсвэл зүгээр л эрүүл байхын тулд фитнессээр…
2015-12-21 0:00:00
Жингээ хасаж байгаа ихэнх хүмүүс юу ч идэлгүйгээр дасгал хийснээр хурдан турна гэж боддог. Гэвч “Strength…
2015-12-21 0:00:00
Хүний бие организмын үйл ажиллагаанаас буй болсон ихэнх илүүдэл нь беөрөөр дамжин гадагшилдаг бол харин…
2015-12-21 0:00:00
Аюулгүй тохирсон орчинд ажиллах нь эрүүл, сайн сайхан амьдралын гол үндэс юм. Ажлын байранд хийх дасгал…
2015-12-18 0:00:00

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ