• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

“ҮНДЭСНИЙ АУЮЛГҮЙ БАЙДАЛ БА УУЛ УУРХАЙ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Батлан хамгаалах дүн шинжилгээний төв, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, “Эрдэс баялагийн олборлолт ба үндэсний ауюлгүй байдал” сэдэвт суурь судалгааны төслийн баг хамтран “Үндэсний ауюлгүй байдал ба уул уурхай” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ҮБХИС-ийн “Олон улсын хурлын танхим”-д зохион байгуулж явууллаа.

Эрдэм шинжилгээний хурлыг нээж ҮБХИС-ийн захирал, профессор, хошууч генерал Я.Чойжамц үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ: Манай оронд уул уурхайн салбар хөгжөөд 90 гаруй жил болж байгаа хэдий ч уул уурхайн үйл ажиллагаанаас хамааралтайгаар Үндэсний аюулгүй байдал, улс орны нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний аюулгүй байдалд үзүүлэх эерэг, сөрөг нөлөөллийг тодорхойлж, эрх зүйн шинэчлэлийг хийж, түүнийг хянаж, удирдаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажил доголдсоор байгааг дурдаад уг асуудлыг шийдвэрлэхэд энэ удаагийн хурлын үр дүн ихээхэн ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.

БСШУСЯ-ны ШУТС-ийн санхүүжилттэйгээр 2016-2018 хооронд хэрэгжиж буй “Эрдэс баялгийн олборлолт ба үндэсний аюулгүй байдал” суурь судалгааны хүрээнд хийгдэж тус эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич Пунсалмаагийн Очирбат, Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат багш, академич Дарийн Содномдорж болон Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, БХЯ, УУХҮЯ, ЗХЖШ, АМГТГ, ҮБХИС, ШУТИС, ССХ, БХЭШХ, ХЗҮХ, ФХ, МУУА, Геополитик судлалын хүрээлэн, Хараат бус судалгааны хүрээлэн, Хариуцлагатай уул уурхай ТББ-ын болон бусад зочид, төлөөлөгчид оролцлоо.  

Хурлын зорилго нь аюулгүй байдал, уул уурхайн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагууд, аюулгүй байдал судлал, байгаль хамгаалал, нийгэм, эдийн засаг, хүний эрхийг хамгаалах чиглэлийн эрдэмтэн, судлаачдын дуу хоолойг нэгтгэж эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулахаас гадна Монгол Улсын үндэсний ауюлгүй байдлыг хангахад уул уурхай, эрдэс баялаг, ашигт малтмалын холбоотой үйл ажиллагааны үзүүлэх нөлөөллийг тал бүрээс нь шинжлэн авч үзэж, үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, нийгэм, эдийн засгийн үр дүнг тооцсон онол, практик, арга зүйн чиглэлийн санал, зөвлөмж боловсруулахад оршиж байв. Тус хурал нь өмнөө тавьсан зорилгоо амжилттай биелүүллээ.

Хурлаар хэлэлцсэн судалгааны сэдвийн хамрах хүрээ нь дараах асуудлуудад чиглэж байлаа. Үүнд:

1.    Н.Жалбажав.Уул уурхайн үйлдвэрлэл, эрдэс баялгийн олборлолт ба улс орны аюулгүй байдлын зарим асуудалд

2.    П.Очирбат. “Үндэсний аюулгүй байдлыг хангахад уул уурхайн салбарын үзүүлэх нөлөө, түүний онол, арга зүйн асуудал”

3.    Д.Содномдорж, П.Товуудорж. Эрчим хүчний анхдагч нөөц, хангамжийн аюулгүй байдал

4.    Ж.Цэвээнжав. “Газрын тос ба үндэсний аюулгүй байдал”

5.    Д.Мягмар, Р.Нямдаваа. “Монгол Улсад уран олборлох асуудал ба том гүрнүүдийн ашиг сонирхол”

6.    Д.Дамба. “Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчин ба үндэсний аюулгүй байдал”

7.    Т.Соронзонболд, Б.Содбилэг. “Эрдэс баялгийн олборлолт дайны хэрэгсэл болох нь”

8.    М.Энхжаргал. “Монгол улсын Эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал”

9.    Т.Сүхбаатар. “Байгалийн баялгаас үүдэлтэй хямрал, зөрчил ба үндэсний аюулгүй байдал”

10. Б.Бат-Очир. “Өнөөгийн уул уурхайн хөгжилд анхаарах асуудлууд”

11. Т.Элбэрэл. “Монголын уул уурхайн салбарын авилгын эрсдлийн үнэлгээ”

12. Г.Батсайхан. “Хариуцлагатай уул уурхай ба тогтвортой хөгжил”

Хуралд оролцсон Монгол Улсын уул уурхай, эрдэс баялаг, үндэсний аюулгүй байдлын тэргүүлэх судлаачид, мэргэжилтнүүдийн илтгэлүүддээ дэвшүүлсэн санал, дүгнэлтүүд, хуралд оролцогчдын санал бодлыг үндэслэн төрийн хууль тогтоох, гүйцэтгэх төв болон нутгийн удирдлагын байгууллага, иргэдийн өөрөө удирдах ёсны байгууллагууд, аюулгүй байдал, хууль эрх зүйн эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудад чиглэсэн санал, зөвлөмжийг хурал зохион байгуулагчдийн зүгээс гаргасан байна.

Хурлыг хааж ҮБХИС-ийн зөвлөх, “Эрдэс баялагийн олборлолт ба үндэсний ауюлгүй байдал” сэдэвт суурь судалгааны төслийн удирдагч, доктор (Ph.D), профессор Н.Жалбажав үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ хурлыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн ҮБХИС-ийн захирал Я.Чойжамц, ШУТИС-ийн академич П.Очирбат, Д.Содномдорж, БХЭШХ-ийн захирал Б.Мөнхсайхан нар болон төслийн багийн хамт олонд талархал илэрхийлээд хурлын санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд амжилт хүсэв.

 






             

Батлан хамгаалах дүн шинжилгээний төв. 

ЗАРЛАЛ

2018-07-05 11:07:00
2018-07-03 22:41:00
2018-07-03 10:53:00
2018-06-21 17:07:00
2018-06-12 11:42:00
2018-06-12 11:41:00
2018-06-11 10:35:00
2018-06-06 10:18:00
2018-06-04 14:03:00
2018-05-27 16:39:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ