• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

“Экологийн аюулгүй байдал ба цэргийн зориулалттай газар орны экологийн гео-мэдээллийн санг ашиглах нь“ сэдэвт сургалт боллоо.

2017 оны 12 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд БХЯ-ны “Соёмбот” танхимд Батлан хамгаалах яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөс зохион байгуулсан НАТО-гийн “Аюулгүй байдал, энхийн төлөө шинжлэх ухаан” хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлсэн “цэргийн зориулалттай газар орны гео-экологийн мэдээллийн сан байгуулах нь /SFP-984 366/ “ сэдэвт төслийн “Экологийн аюулгүй байдал ба цэргийн зориулалттай газар орны экологийн гео-мэдээллийн санг ашиглах нь“  сэдэвт сургалтанд ЦНС-ийн АЗТ-ийн багш дэд хурандаа Ц.Цэрэнбат, ЕЦТ-ийн багш хошууч П.Дашдорж, ИХТ-ийн ахлах дэслэгч П.Гантулга нар оролцлоо. Уг сургалтанд батлан хамгаалах бодлого, эрх зүйн шинэчлэл, ногоон батлан хамгаалах стратегийн онцлог, гадаадын зарим оронд хэрэгжсэн “Цэргийн зориулалттай газар орны экологийн гео-мэдээллийн сан байгуулах нь” сэдэвт төслийн туршлага, сургамж болон газар зүйн мэдээллийн системийн үндсэн ойлголт зэрэг асуудлуудаар илтгэлүүд хэлэлцэгдсэн ба зэвсэгт хүчинд экологийн өнөөгийн байдал, ногоон байгууламжийн өнөөгийн байдал зэрэг асуудлуудыг хөндөж, эдгээр асуудлын талаар нэгдсэн ойлголт, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хэтийн төлөвийн талаар санал бодлоо солилцлоо. 

ЗАРЛАЛ

2018-09-30 13:30:00
2018-09-26 14:46:00
2018-09-18 13:37:00
2018-08-31 10:04:00
2018-08-31 9:56:00
2018-08-31 9:20:00
2018-08-23 16:47:00
2018-08-22 12:41:00
2018-08-21 17:27:00
2018-07-05 11:07:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ