• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

ҮБХИС-ИЙН МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТ ЭЛСЭЛТ АВНА

YБХИС-ийн 2017-2018 оны хичээлийн жилд өвлийн элсэлтээр магистр, докторын сургалтад дараах хөтөлбөрөөр /мэргэжлийн чиглэл/ суралцагч элсүүлнэ.
Магистрын хөтөлбөрт:
1. Цэрэг, захиргааны удирдлага 
2. Төрөл, тусгай мэргэжлийн цэргийн урлаг
3. Артиллерийн зэвсэглэл
4. Зенитийн пуужингийн зэвсэглэл
5. Зенитийн артиллери-электроник
6. Радио техник
7. Цэргийн материал, техникийн хангалт
8. Хуягт танкийн техник
9. Цэргийн химийн техник, зэвсэг
10. Цэргийн авто, гинжит машин
11. Холбооны техник, хэрэгсэл
12. Цэргийн удирдлагын автоматжуулалт
13. Цэргийн зэвсэглэл
14. Цэргийн инженерийн техник
15. Цэргийн зам, гүүрийн инженер
16. Цэргийн тусгай барилга байгууламж
17. Цэргийн зэвсэглэл, техник судлал
18. Байлдааны техник, зэвсгийн инженерчилэл
19. Цэргийн түүх судлал
20. Аюулгүй байдал судлал
21. Батлан хамгаалах судлал
22. Зэвсэгт хүчний байгуулалт
23. Цэргийн сэтгэл зүйн хангалт
24. Цэргийн сургалт судлал
25. Байлдааны хангалт
26. Нийтийн удирдлага
Докторын хөтөлбөрт:
1. Батлан хамгаалах судлал
2. Зэвсэгт хүчний байгуулалт
3. Дайн, цэргийн урлаг судлал
4. Цэргийн удирдлага
5. Дайны бус цэргийн ажиллагаа
6. Цэргийн сургалт судлал
7. Цэргийн түүх судлал
8. Цэргийн зэвсэглэл, техник судлал
9. Аюулгүй байдал судлал

ҮБХИС-ийн магистрын хөтөлбөрт элсэхээр бүртгүүлэгч нь бакалаврын зэрэг, докторын хөтөлбөрт элсэхээр бүртгүүлэгч нь магистрын зэрэг эзэмшсэн байна.

Магистр, докторын сургалтад элсэхийг хүсэгчид 2017 оны 12 дугаар сарын 15-наас 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрүүдэд http://mndu.gov.mn/elselt/ хаягаар бүртгүүлнэ.

Бүртгүүлэгч бүртгэлийн систем дэх анкетыг бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг цахим хэлбэрээр хавсаргана. Үүнд:
 Иргэний үнэмлэх;
 Магистрын хөтөлбөрт элсэгч нь бакалаврын диплом, хавсралтын хамт, докторын хөтөлбөрт элсэгч нь бакалаврын диплом, магистрын диплом, хавсралтын хамт;
 Цээж зураг;
 Бүртгэл, шалгалтын хураамж төлсөн баримт*.
Элсэлтийн шалгалт: 2018 оны 1 дүгээр сарын 16,17-ны өдрүүдэд ҮБХИС-ийн хичээлийн I байр, 208, 210, 211 тоот өрөөнд 9.00-д эхэлнэ. Шалгалтын дүнг нэгтгэн гаргаж, системд байршуулна. 
Доктор, магистрын хөтөлбөрт элсэхээр бүртгүүлэгчдээс дараах шалгалтыг авна. 
 Тухайн мэргэжлийн шалгалт
 Ярилцлага (бүртгүүлэгч нь ярилцлагад орохдоо бүтээлийн жагсаалт, магистрын ажил, диссертаци бичих сэдвийн танилцуулга, бүтцийн төлөвлөгөө авч ирнэ.)
Элсэлтийн цахим хуудас нь тогтмол ажиллагаатай байж, элсэлтийн талаарх мэдээллээр бүртгүүлэгчдийг хангана.
* Бүртгэл, шалгалтын хураамж:
• Бүртгэл, шалгалтын хураамж төлөх данс: Төрийн сан 100900014005, 
• Бүртгэл, шалгалтын хураамж: 20000₮ 
Харилцах утас, хаяг:
Ахисан түвшний сургалтын алба: 99197056, 99092890, info@mndu.gov.mn

ЗАРЛАЛ

2018-09-30 13:30:00
2018-09-26 14:46:00
2018-09-18 13:37:00
2018-08-31 10:04:00
2018-08-31 9:56:00
2018-08-31 9:20:00
2018-08-23 16:47:00
2018-08-22 12:41:00
2018-08-21 17:27:00
2018-07-05 11:07:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ