• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • СУРГУУЛИУД
    v
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    v
  • ХУУЛЬ, ЭРХЗҮЙ
    v
  • ШИЛЭН ДАНС
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

ЦӨМИЙН ДАЙНД БЭЛДЭЖ БУЙ 8 ОРОН

Дэлхийн олон орны эрх баригчид цөмийн дайн гарч болзошгүй талаар анхааруулах боллоо. Дэлхийн улс орнуудын ихэнх нь цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан ч дэлхий дахины нөхцөл байдал дээд түвшиндээ хүртлээ хурцаджээ. 


  Мөн АНУ болон Хойд Солонгосын хоорондын хурцадмал байдлын улмаас цөмийн дайн гарах магадлал нэмэгдэж, олон улс орон ийм нөхцөлд бэлтгэж эхлэжээ. 
Цөмийн дайнд бэлтгэж буй орнуудын тоонд ямар орнууд багтсныг Вести агентлагаас авсан эх сурвалжтайгаар хүргэж байна. 




1.    ӨМНӨД СОЛОНГОС 


 Өмнөд Солонгосын Засгийн газар иргэдээ дайнд бэлтгэхийг уриалж байна. Тэд хамгийн гол, хамгийн аюултай дайсан нь хойд хөрш болох БНАСАУ гэж үздэг юм.

  Өмнөд Солонгосын Засгийн газар зэвсэгт сөргөлдөөн гарч болзошгүй гэж байнга сануулдагийн дээр “Хойд Солонгосыг сүйрүүлэх”-д бэлэн гэж нээлттэй сануулдаг тул ойрын хугацаанд Солонгосын хойгийн хурцадмал байдал намжина гэх магадлал туйлын бага.  Харин ч хурцадмал байдал, өдөөн хатгалтын тоо аль аль талаасаа нэмэгдэнэ гэж шинжээчид үздэг юм.


2.    ХЯТАД УЛС 


  Хятад улс Хойд Солонгостой хиллэдэг. БНАСАУ-тай хиллэдэг мужид гардаг Хятадын сонин дээр сэтгүүлчид дайралт болсон үед хэрхэн өөрийгөө аврах талаар зөвлөгөөг байнга өгдөг болжээ.

  Түүнчлэн цөмийн зэвсэг хэрхэн ажилладаг, цөмийн дайралт ямар үр дагавартай талаарх нийтлэл тус сонинд саяхан гарчээ. Энэ нийтлэл 5 нүүр дамнасан бөгөөд заавар зөвлөгөөг тайлбарласан зурагтайгаар нийтлэгдсэн байна.

  Гал унтраагуурыг хэрхэн ашиглах, хорт утааны хийг хэрхэн зүүх зэрэг зөвлөгөөнүүдийг өгөхийн дээр химийн болон биологийн зэвсгийн үйлчлэлийн талаар өгүүлж, 1945 оны Хирошимагийн дайралтыг жишээ болгон татжээ. 


3.    ЯПОН УЛС 


  Дайралт ирсэн тохиолдолд барилгаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх бэлтгэлд Японы олон сая хүн хамрагдаж байна.

   Тус улсын Ерөнхий сайд орон нутгийн эрх баригчдад хандан нуугдах хамгийн сайн газар, өөрөөр хэлбэл дайралт ирсэн нөхцөлд ашиглаж болох хамгийн найдвартай газар доорх байрны талаарх мэдээллийг хүн амдаа өгөхийг уриалсан байна.

  Энэ төрлийн сургуулилт бэлтгэл хийж байгаа цорын ганц хот нь Токио биш бөгөөд Хойд Солонгостой хиллэдэг хилийн ойролцоо байрласан бүхий л хотуудад дайралтаас аврагдах бэлтгэл хийж байгаа гэнэ.


  Орон нутгийн хэвлэл мэдээллийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр тус улсын эрх баригчид дайралтад бэлэн байхын тулд нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд энэ төрлийн бэлтгэлийг хийхээр төлөвлөж байгаа юм байна. 


4.    АВСТРАЛИ 


  Саяхан Австрали улс Хойд Солонгосоос “сануулга” авсан бөгөөд БНАСАУ энэ улсыг Америкийн хараат улс хэмээн нэрлэсэн.  Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдэл хийхдээ Австрали улс Хойд Солонгосын эсрэг АНУ-ыг дэмжиж байгаа нь “амиа хорлож байгаа хэрэг” хэмээн цохон тэмдэглэсэн юм.

 
  Түүнчлэн Австрали АНУ-ыг дэмжсээр байвал “сүйрлээс зайлж чадахгүй” хэмээн мэдэгдсэн. 


5. ХАВАЙ 


  Саяхан Хавайд цөмийн дайралтын үед ажилладаг дуут дохионуудаа туршсан юм. Эдгээр дуут дохиог 1980-аад оноос хойш ашиглаагүй байжээ.

  АНУ-ын эх газартай маш ойр байрлах энэ арал цөмийн дайралт Америкийг чиглэсэн үед “хомрогонд” нь орох магадлал маш өндөр. 


  Гэхдээ дуут дохиог турших үеэр дохионууд 20 орчим минут дугарсан ч тэндэхийн оршин суугчид огтхон ч хайхраагүй гэнэ. 


  Хавайд нийтдээ 385 дуут дохио бий. Хойд Солонгосоос дайралт ирсэн нөхцөлд хүн ам болон жуулчдад аюулыг сэрэмжлүүлэх юм байна.  Гэсэн ч туршилт хийх үеэр хотын их чимээнд дохионы дуу бүдэгхэн сонсогдож байсан тул оршин суугчид анзаараагүй гэж хэвлэлээр бичжээ. Одоо Хавайн эрх баригчид дуут дохионуудыг сайжруулахын тулд ажиллаж байгаа гэнэ. 


6.    ГУАМ 


  Гуамын нутаг дэвсгэр нь АНУ-ын бүрэлдэхүүнд багтдаггүй ч тус улсын эзэмшилд ордог, Номхон далайн баруун хэсэг дэх арал юм.

  Арлын эрх баригчид цөмийн дайралт ирсэн үед хүн амын мөрдөх журмыг бичсэн хуудас саяхан тараажээ. Тэр дундаа гэр, ажлын байр, сургуулийнх нь ойролцоо байх хоргодох байрыг танилцуулсан байна.

  Түүнчлэн хурц гэрэл гарсан үед харж болохгүй,нүдэнд муугаар нөлөөлнө гэдгийг сэрэмжлүүлээд, дайралт гарвал газарт хэвтэж, толгойгоо хаахыг зөвлөжээ. 


7.    АНУ  


  Калифорнийн хүн ам болзошгүй дайралтанд бэлдсээр байна. Саяхан энэ муж руу дайралт ирвэл үр дагавар нь ямар байх талаарх тайлан гаргасан байна. 

  Энэ тайланд дурдснаар Засгийн газар нэн тэргүүнд аль болох олон хүний амийг аврах, эмх журмыг хангах, түүнчлэн нөхөн сэргээх явцад тусламж үзүүлэх арга хэмжээг авна гэж заажээ. 

  Калифорнийн эрэг дагуу  Пентагон Пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийн баазыг байгуулахаар төлөвлөж байгаа. Ингэснээр пуужин унаж, нөхөж баршгүй хохирол учруулахаас өмнө пуужинг устгах боломжтой болно гэж үзжээ.

   Гэхдээ АНУ пуужинг унахаас нь  өмнө устгана гэдэгт эргэлзэж байгаагаа шинжээчид илэрхийлсээр байгаа юм. 


8.    ОРОС УЛС  


  Орос улс цөмийн дайралтанд илүүтэй бэлтгэгдсэн орнуудын нэгд тооцогддог. 

  Энэ улс орон даяар цацрагаас хамгаалах байр барьж, сургуулилт тэр дундаа цөмийн дайралт хийсэн үед авах арга хэмжээний сургуулилтыг хийсээр байгаа юм. 

  Тухайлбал Краснодар болон Ставрополийн хязгаарт цэргийн сургуулилтууд хийгдэж, цэргүүд цөмийн эсвэл биологийн дайралтын нөхцөлд хэрхэн үүрэг гүйцэтгэх бэлтгэлийг хийж байгаа гэнэ. 

 

National Interest: БНАСАУ Вашингтонд цохилт өгвөл хотын хүн амын 90 хувь нь амиа алдана 

ЗАРЛАЛ

2018-01-18 11:30:00
2018-01-17 12:40:00
2018-01-17 11:51:00
2018-01-12 9:37:00
2018-01-09 10:06:00
2018-01-09 10:04:00
2018-01-05 11:34:00
2018-01-04 14:13:00
2018-01-04 13:04:00
2018-01-04 11:20:00
Зөвлөгөө мэдээлэл
2017-01-12 0:00:00
Ажил олгогч ажлын байранд бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг…
2016-05-27 0:00:00
Та илүүдэл жингээсээ салж гуалиг, сайхан биетэй болохын тулд эсвэл зүгээр л эрүүл байхын тулд фитнессээр…
2015-12-21 0:00:00
Жингээ хасаж байгаа ихэнх хүмүүс юу ч идэлгүйгээр дасгал хийснээр хурдан турна гэж боддог. Гэвч “Strength…
2015-12-21 0:00:00
Хүний бие организмын үйл ажиллагаанаас буй болсон ихэнх илүүдэл нь беөрөөр дамжин гадагшилдаг бол харин…
2015-12-21 0:00:00
Аюулгүй тохирсон орчинд ажиллах нь эрүүл, сайн сайхан амьдралын гол үндэс юм. Ажлын байранд хийх дасгал…
2015-12-18 0:00:00

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ