• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • СУРГУУЛИУД
    v
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    v
  • ХУУЛЬ, ЭРХЗҮЙ
    v
  • ШИЛЭН ДАНС
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

ИЗРАИЛЬ ГАЗЫН ЗУРВАСТ ЦОХИЛТ ӨГЛӨӨ


  Палестины ХАМАС  бүлэглэл Израилийн нутаг дэвсгэр рүү пуужингаар харвасны хариуд Израиль улс Газын зурвас дахь ХАМАС хөдөлгөөнд хамаарах гурван байд цохилт өгчээ. Энэ талаар Израилийн Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгдлээ. Эх сурвалжийн дамжуулснаар Израилийн Агаарын цэргийн хүчин ХАМАС  хөдөлгөөний зэвсгийн агуулахууд, бэлтгэлийн хуаранд цохилт өгсөн байна. 

  Сүүлийн гурав хоногийн турш Газын зурвасын хэт даврагчид Израиль руу пуужингаар буудсаар байгаа юм. Лхагва гаригийн орой гэхэд л Израиль руу гурван пуужин харваснаас хоёр пуужинг нь Израилийн Агаарын цэргийн хүчин замаас нь барьсан байна. Харин гурав дахь пуужин нь Палестинтай хиллэдэг Эшколийн хүн ам суурьшаагүй хэсэгт дэлбэрчээ.  
  Дашрамд дуулгахад, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 12 дугаар сарын зургааны өдөр тушаал гарган Тель-Авиваас Иерусалим руу АНУ-ын ЭСЯ-ыг нүүлгэх шийдвэр гарган, энэ хотыг Израилийн нийслэл гэж хүлээн зөвшөөрсний дараа гурван сар тасалдаад байсан пуужингийн довтолгоо дахин эхлэсэн юм.

  Сүүлийн өдрүүдэд Израиль руу 20 гаруй пуужин харваснаас нэг пуужин Сдерот хотын хүүхдийн цэцэрлэг дээр унаж, хоёр дахь пуужин энэ хотын нэгэн гудамжинд байрлуулсан автомашинууд дээр унасан бол гурав дахийг Израилийн Агаарын цэргийн хүчин болон Пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем барьсан байна. 


 

ЗАРЛАЛ

2018-01-18 11:30:00
2018-01-17 12:40:00
2018-01-17 11:51:00
2018-01-12 9:37:00
2018-01-09 10:06:00
2018-01-09 10:04:00
2018-01-05 11:34:00
2018-01-04 14:13:00
2018-01-04 13:04:00
2018-01-04 11:20:00
Зөвлөгөө мэдээлэл
2017-01-12 0:00:00
Ажил олгогч ажлын байранд бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг…
2016-05-27 0:00:00
Та илүүдэл жингээсээ салж гуалиг, сайхан биетэй болохын тулд эсвэл зүгээр л эрүүл байхын тулд фитнессээр…
2015-12-21 0:00:00
Жингээ хасаж байгаа ихэнх хүмүүс юу ч идэлгүйгээр дасгал хийснээр хурдан турна гэж боддог. Гэвч “Strength…
2015-12-21 0:00:00
Хүний бие организмын үйл ажиллагаанаас буй болсон ихэнх илүүдэл нь беөрөөр дамжин гадагшилдаг бол харин…
2015-12-21 0:00:00
Аюулгүй тохирсон орчинд ажиллах нь эрүүл, сайн сайхан амьдралын гол үндэс юм. Ажлын байранд хийх дасгал…
2015-12-18 0:00:00

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ