• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд хоёр өдрийн турш амжилттай явагдлаа.

Энэ удаагийн тэмцээнд Зэвсэгт хүчин, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэрэг, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Үндэсний батлан хамгаалахын их сургууль зэрэг нийт найман байгууллагын 500 гаруй тамирчид хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр, хатуужил, эр зориг, мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдөж дараах байруудыг эзэллээ.

Байнгын бие бүрэлдэхүүний салааны төрөлд:

I байр: Ахлах дэслэгч Б.Ариунболд захирагчтай ҮБХИС-ийн салаа

II байр: Дэслэгч Х.Гантулга захирагчтай Зэвсэгт хүчний салаа

           III байр: Хошууч О.Пүрэвням захирагчтай ТЕГ-ын салаа

Эмэгтэй цэргийн алба хаагчдын тасаг:

I байр: Ахмад М.Мөнх-Эрдэнэ захирагчтай Зэвсэгт хүчний тасаг

II байр: Ахлах дэслэгч Н.Дэлгэрмаа захирагчтай ҮБХИС-ийн тасаг

III байр: Ахмад Г.Цэцэгсүрэн захирагчтай ДХИС-ийн тасаг 

Хугацаат цэргийн алба хаагчдын салаа:

I байр:Ахлах дэслэгч Г.Жавхлантөгс захирагчтай Зэвсэгт хүчний салаа

II байр: Ахмад Д.Батдорж захирагчтай ҮБХИС-ийн салаа

III байр: Дэслэгч Г.Ууганбаатар захирагчтай ДХИС-ийн салаа

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний “Шилдэгүүд” тодорч, ҮБХИС-ийн баг, тамирчид 1 алт, 2 мөнгөн медальтай ганзага дүүрэн амжилттай оролцлоо.

Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойн босгон дээр найм дахь удаагаа зохион байгуулагдсан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байруудад шалгарч, сургуулийнхаа нэрийг өндөрт өргөн, алт, мөнгөн медалын эзэд болсон “Шилдэг салаа, тасаг”-ийн тамирчиддаа болон тэмцээнд баг, тамирчдыг бэлтгэн амжилттай оролцуулсан  багш, дасгалжуулагчдад ҮБХИС-ийн эрдмийн хамт олны өмнөөс халуун баяр хүргэж, дараагийн тэмцээн, уралдаанд амжилт хүсье. 

   Монгол цэргийн сүлд хийморь, цог золбоо улам бүр мандан бадрах болтугай




ЗАРЛАЛ

2019-09-20 18:25:00
2019-09-17 11:08:00
2019-09-12 9:22:00
2019-09-04 10:18:00
2019-08-31 11:02:00
2019-08-29 16:33:00
2019-08-21 16:44:00
2019-08-14 12:58:00
2019-08-14 12:25:00
2019-07-17 16:17:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ