• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

“ТЭМҮҮЖИН-ӨРЛӨГ” СУРГУУЛИЙН ТӨГСӨЛТИЙН БАЯР

Нийслэлийн ерөнхий боловсролын “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн төгсөх ангийн сурагчдын “Эрдэм боловсрол эзэмшсэний баяр”-ын  арга хэмжээ энэ сарын 10-ны өдөр болж, баярын арга хэмжээнд Офицерийн сургуулийн анхны төгсөгч, Батлан хамгаалахын сайд асан, дэслэгч генерал Моломжамц, ҮБХИС-ийн захирал, хурандаа П. Жаргалан, Эрдэм шинжилгээ, нийгмийн түншлэлийн асуудал хариуцсан дэд захирал, хурандаа Л.Батцэнгэл, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд болон “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн ахмад багш Р.Энх-Амгалан, У.Тунгалаг-Оюун, эцэг эхийн зөвлөлийн дарга Б.Эрдэнэболд нарын эрхэм зочид оролцлоо.

               “Тэмүүжин-Өрлөг сургуулийн захирал, хурандаа Э.Бямбажав “Төгсөлтийн баяр”-ын ёслолын ажиллагааг нээж, Офицерийн сургуулийн анхны төгсөгч, Батлан хамгаалахын сайд асан төр нийгэм, цэргийн зүтгэлтэн, дэслэгч генерал Моломжамц, ҮБХИС-ийн  захирал,  хурандаа П.Жаргалан, төгсөгчдийн болон эцэг, эхийн төлөөлөл төгсөгчдөд баяр хүргэж үг хэллээ.

       Төгсөгчдийн эцэг эхийг төлөөлж  12 дугаар ангийн сурагч Н.Золбаярын ээж Ж.Нямхүү: Өнөөдрийн энэ сайхан баярт өдрийн эзэд бидний үр хүүхэд маань 2014 онд Ерөнхий боловсролын дунд сургуулийн бага ангийг төгсөж, ҮБХИС-ийн “Тэмүүжин-Өрлөг” дунд сургуульд үеийн багачуудаасаа шигшигдэн элсэн орж өлгийдүүлсэн азтай одтой хүүхдүүд билээ.

Тухайн үед “Тэмүүжин-Өрлөг” сургууль маань өөрийн гэсэн хичээлийн байргүй байсан цаг хугацаа саяхан мэт санагдаж байна.Гэвч тэр цагаас өнөөдрийг хүртэл ту сургууль нь улам бүр хүрээгээ тэлж, хүүхэд бүрийн сурч боловсрох хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн жинхэнэ офицер, жинхэнэ цэрэг болох орчин нөхцлийг бүрдүүлэн өөрийн гэсэн тусгаар тогтносон хичээлийн байр, хүүхдийн байрлах байр, урлаг, спорт, бие бялдрыг хөгжүүлэх анги танхимтай болж, бид бүхний тэр ч байтугай Монголын хойч үеийн ирээдүйн хүсэл мөрөөдөл болсон цэргийн дарга нарыг бэлтгэх сургууль болон өргөжиж байгааг харахад хамгийн сайшаалтай хамгийн бахархалтай байна.

Энэ бол БХЯ, ҮБХИС, “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн удирдлага, мэргэшсэн боловсон хүчин, эрдэмтэн багш нарын хөдөлмөр, зүтгэл хэмээн гүнээ талархан, энэ сайхан баярт мөчийг та бүхэнтэй хуваалцан тэмдэглэж байгаадаа маш их баяртай, туйлын их сэтгэл хөдлөлтэй догдолж байна хэмээн бидний үр хүүхдийн бахархал болсон “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн хамт олондоо амжилт бүхний дээдийг, түүхт сургуулийн алтан үеийн төгсөгч болсон үр хүүхдүүддээ сурлагын өндөр амжилтыг хүсч, хүссэн сургуулийнхаа оргил өөд хүрч тэмүүлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн, эцэг, эхийн төлөөллийн зүгээс дурсгалын зүйлийг “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн захирал, хурандаа Э.Бямбажавт гардууллаа.

Мөн төгсөгчдийг төлөөлж 12 дугаар ангийн сурагч, ахлах түрүүч Д.Энх-Алдар хэлсэн үгэндээ сургуулийнхаа эрдэмтэн багш нартаа төгсөгчдийнхөө нэрийн өмнөөс талархал илэрхийлж,  сургуулиа төгсөж буй анд найз нартаа цаашид улам ихийг суралцан, бүтээж туурвих хүсэл бүхэн нь сэтгэгчлэн бүтэхийг хүсэн ерөөлөө.

            2018-2019 оны хичээлийн жилд тус сургуулийн 12 дугаар ангийг  нийт 37 сурагч төгсөж,  “Бүрэн дунд боловсролын  үнэмлэх”, “Төгсөгчийн энгэрийн тэмдэг”, 9 дүгээр ангийг 75 сурагч төгсөж, “Суурь боловсролын гэрчилгээ”-г тус тус гардан авлаа.

Сургуулиа амжилттай төгссөн төгсөгчид, сурагчдад баяр хүргэж, Цэргийн хөгжмийн сургуулийн удирдаачийн 4-р дамжааны сонсогч, ахлагч С.Төрбат, “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн 7-р ангийн сурагч У.Анхбаяр, Ө.Цолмон-Эрдэнэ, Д.Билгүүн, Д.Жанчивдорж, Б.Сэргэлэнхүү нар урлагийн мэндчилгээ дэвшүүллээ.                 

        Төгсөлтийн баярын арга хэмжээний үеэр суралцах хугацаандаа  сурлага, спорт, урлагийн өндөр амжилт гаргасан шилдэг төгсөгч 12 дугаар ангийн сурагч,  ахлах түрүүч Д.Энх-Алдар, А.Сүхбат, 9 дүгээр ангийн сурагч О.Шаравжамц, Б.Ариунсанаа нар “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн “Шилдэг төгсөгч” өргөмжлөлөөр, 12 дугаар ангийн сурагч М.Золбаяр, Ж.Ханддорж нар Монголын сурагчдын холбооны дээд шагнал “Шилдэг төгсөгч” алтан медалиар тус тус  шагнагдсан юм.

Төгсөгчид “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн туганд хүндэтгэл үзүүлж, ёслолын жагсаалаар алхан, эрхэм зочидтой дурсгалын зураг авхуулж, сурагч Ш.Цэрэндагва, А.Мөнхбаяр, Т.Сүхбат нар сүүлчийн “Дурсамж” хичээлийн хонх эгшиглүүлснээр “Төгсөлтийн баяр”-ын ёслолын арга хэмжээ өндөрлөлөө.











ЗАРЛАЛ

2019-09-20 18:25:00
2019-09-17 11:08:00
2019-09-12 9:22:00
2019-09-04 10:18:00
2019-08-31 11:02:00
2019-08-29 16:33:00
2019-08-21 16:44:00
2019-08-14 12:58:00
2019-08-14 12:25:00
2019-07-17 16:17:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ