• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

МАГИСТРАНТ, ДОКТОРАНТУУДЫН АНХААРАЛД

МАГИСТРАНТ, ДОКТОРАНТУУДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ

Сэдэв: “ЭРДЭМ СУДЛАЛ-2019”

Хурлын зорилго: Магистрант, докторантууд өөрсдийн сонгосон сэдвийн хүрээнд судалгааны ажлын үр дүнгээ хэлэлцүүлэх, судалгааны ажлыг эрчимжүүлэх, цаашдын төлөв байдлыг тодорхойлох, арга туршлагаа харилцан хуваалцах боломжийг олгох, удирдагч-судлаач нарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга зүйд суралцахад оршино.

Хугацаа: Эрдэм шинжилгээний хурал 2019 оны 03 дугаар сарын 05-ны 14.00 цагт ҮБХИС-ийн олон улсын хурлын танхимд болно.

Хамрах хүрээ:  Магистрант, докторантууд

Илтгэлийн бүтэц:

    Илтгэлийн нэр Зохиогч болон байгууллагын нэр, албан тушаал Удирдагчийн нэр, цол, албан тушаал Түлхүүр үг: Тухайн илтгэлийн үндсэн санааг илэрхийлэх 3-5 нэр үг байна. Үндэслэл: Асуудлын урьд өмнө судлагдсан байдал, уг судалгааг хийх болсон шаардлага, шалтгааныг товч, оновчтой байдлаар бичнэ. Судалгааны зорилго: Судалгааны зорилтууд: Судалгааны арга зүй: Судалгааны арга, аргачлал, шинжилгээний ямар аппарат багаж, тоног төхөөрөмж хэрэглэж нотолгоо гаргасан, статистикийн дүн шинжилгээ хийсэн програм арга зүйг тусгана. Үр дүн: Цуглуулсан мэдээллийг статистикийн анализ хийж гарсан гол дүнг дэлгэрэнгүйгээр дэс дараалалтай бичнэ. Үгээр илэрхийлэхээс гадна хүснэгт, зураг (график) ашиглаж болно. Дүгнэлт: Судалгаанаас гарсан гол үр дүнг эмх цэгцтэй бичнэ. Ном зүй: Ном зүйг бичихдээ зохиогчдын овгийн эхний үсэг, нэр, ашигласан ном, сэтгүүлийн нэр, он, боть, дугаар, хуудас гэсэн дарааллаар бичнэ.

    Илтгэлд тавигдах шаардлага:

      Илтгэл А4 хэмжээтэй, 5-10 хуудсанд багтааж бичнэ. Times New Roman фонд дээр 12 шрифтээр,  хуудасны дээд, доод талаас 2.0 см, зvvн талаас 3.0 см, баруун талаас 1.5 см зайг vлдээж бичнэ. Илтгэлийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгvй.

       Илтгэлийг дараах шалгуураар дүгнэнэ.

        Шинэлэг санаа, шийдэл Судалгаа шинжилгээний арга зүйн ашиглалт, боловсруулалт Зарлагдсан сэдвийн агуулгад нийцсэн байдал Асуудал дэвшүүлсэн, зорилгодоо хүрсэн байдал Гаргасан дүгнэлт бодитой эсэх Эрдэм шинжилгээний илтгэл бичих шаардлагыг хангасан байдал Илтгэх ур чадвар Ашигласан, судалсан материал

        Илтгэл хүлээн авах хугацаа:

          Илтгэлийг хэвлэмэл болон цахимаар 2019 оны 03 дугаар сарын 01-ны дотор Ахисан түвшний сургалтын албанд хүлээж авна. Цахимаар хүлээж авах E-mail address: bolortsetseg@mndu.gov.mn

           Жич: Эрдэм шинжилгээний бага хуралтай холбоотой асуудлаар 86100101, 99092890 утсаар холбогдоно уу?

           Эрдэм шинжилгээний хурлын сэдэв, чиглэл:

          Даяаршлал болон бүс нутаг, үндэсний аюулгүй байдал судлалын чиглэл:

          ·  Даяаршлал болон бүс нутгийн аюулгүй байдлын төлөв, хандлагын үндэсний аюулгүй байдалд үзүүлж болох нөлөөллийн судалгаа;

          ·  Бүс нутгийн болон өндөр хөгжилтэй орнуудын аюулгүй байдлын бодлого, түүний даяаршлал, бүс нутгийн аюулгүй байдалд үзүүлэх дунд, урт хугацааны нөлөөллийн төлөвийн судалгаа;

          ·  Бүс нутгийн болон өндөр хөгжилтэй орнуудын батлан хамгаалах болон цэргийн стратегийн судалгаа;

          ·  Уламжлалт бус аюул (цаг уурын, байгаль орчны хувьсал, өөрчлөлт)-ын бүс нутгийн болон үндэсний аюулгүй байдалд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрсдлийн судалгаа;

          ·  Ази, Номхон далайн болон Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын орчны өөрчлөлтийн судалгаа;

          ·  Олон улсын терроризмын Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд үзүүлж болох нөлөөллийн судалгаа;

          -   Европын холбоо болон түүний зарим орнуудын аюулгүй байдлын бодлогын  өөрчлөлтөнд хийсэн дүн  шинжилгээ, хэтийн төлөв-таамаглал;

          -      АНУ-ын аюулгүй байдлын бодлогын хувьсал, өөрчлөлтөнд хийсэн дүн     шинжилгээ, хэтийн төлөв-таамаглал;

          -  Их гүрнүүдээс Монгол Улсын талаар баримталж байгаа бодлого, тэдгээртэй    тогтоосон харилцаа, хамтын ажиллагааны олон талт асуудал;

          - Хүн ам зүйн болон бусад хүчин зүйлээр Монгол Улстай төстэй нөхцөл байдалд буй (далайд гарцгүй гэх мэт) жижиг улсуудын үндэсний аюулгүй байдлын болон батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний шинэчлэл (тухайлбал сургалт, боловсрол, зэвсэглэл, техникийн шинэчлэл), цэргийн хэрэг дэх өөрчлөлтийн  тандан судалгаа;

          - Ази, Номхон далайн болон Зүүн хойд Азийн бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх үйл явцад хийсэн дүн шинжилгээ;

          - Гадаадын орнуудын батлан хамгаалах бодлого, стратегийн хөгжилд гарч буй өөрчлөлтийн чиг хандлага;

          - Улс орнуудын батлан хамгаалах бодлогын шинэчлэл, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, тулгамдсан асуудлууд;

          - Хөрш орнуудын аюулгүй байдлын бодлогын судалгаа:

          ·         ОХУ-ын Ази номхон далайн болон зүүн хойд Ази рүү чиглэсэн геополитик, геостратегийн бодлого, түүний дотор  аюулгүй байдлын бодлого, түүний Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээ, хэтийн төлөв-таамаглал (тандан судалгаа);

          ·        Хөрш орнуудын Зэвсэгт хүчний шинэчлэлийн хандлага, цэргийн хүчний чадавхын өсөлтийн судалгаа;

          ·        Хөрш орнуудаас Монгол Улсын талаар баримталж байгаа бодлого, тэдгээртэй тогтоосон харилцаа, хамтын ажиллагааны олон талт асуудал ба Монгол Улсын ашиг сонирхол.

          ·        Бүс нутгийн улсуудын аюулгүй байдлын судалгаа:

          ·        Зүүн хойд Азийн бүс нутгийн улсуудын геополитик, аюулгүй байдлаа хангах стратеги, түүний хэтийн чиг хандлагын таамаглалын тандан судалгаа;

          ·        Азийн орнуудын батлан хамгаалах бодлогын өөрчлөлтөд хийсэн дүн шинжилгээ, хэтийн төлөв-таамаглал

          ·        Монгол Улсын олон талт хамтын ажиллагаа ба улс орнуудын ашиг сонирхол (тандан судалгаа).

                           ·        Олон улсын байгууллагуудын бодлого, үйл ажиллагааны судалгаа:

          ·       НҮБ болон олон улсын бусад байгууллагуудтай Монгол Улс аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах бодлого, үйл ажиллагаанд хийсэн дүн шинжилгээ;

          ·       НҮБ болон олон улсын бусад байгууллагуудтай Монгол Улс аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах бодлого, үйл ажиллагааны туршлага, сургамжид хийсэн дүн шинжилгээ;

          ·       НҮБ-ийн энхийн болон олон улсын бусад ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөллийн оролцооны туршлага, сургамж, түүний хэтийн төлөв

          - Гадаадын орнуудын орон  нутгийн хамгаалалтын тогтолцоонд хийсэн харьцуулсан судалгаа;

          - Орон нутгийн хамгаалалтын гадаад хүчин зүйлд хийсэн шинжилгээ.

           Эдийн засгийн чиглэл:

          - Нөөц, чадавхад тулгуурласан батлан хамгаалахын төлөвлөлтийн онол, аргазүйн асуудал;

          - Дэд бүтэц, түүний дотор авто болон төмөр зам, тэдгээрийн барилга, байгууламжийг батлан хамгаалах эрх ашигт нийцүүлэн хөгжүүлэх нь;

          - Холбоо, харилцаа, мэдээллийн технологийн хөгжил ба батлан хамгаалах аюулгүй байдлын эрх ашиг;

          - Цэргийн зарим нэр төрлийн эд хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэх, засвар үйлчилгээ хийх, худалдан авах боломж, арга зам;

          - Орон нутгийн хамгаалалтыг боловсронгуй болгоход нөлөөлөх эдийн засгийн  хүчин зүйлс

           Нийгмийн чиглэл:

          - Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа;

          - Монгол Улсын бүсчилсэн хөгжил ба орон нутгийн хамгаалалт;

          - Монгол цэргийн түүх, уламжлал, цэргийн урлагийн түүхийн судалгаа, өнгөрсөн дайнуудын туршлага, сургамж;

          - Цэргийн ажиллагааны сургамж судлал, байлдааны талбарын археологийн судалгаа;

          - Монгол Улсын төрийн цэргийн байгууллагууд болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын харилцан ажиллагааны онол, эрх зүйн үндэслэл;

          - Гамшгаас хамгаалах үйл явцад цэргийн хүчний үүрэг роль, энэ чиглэлийн олон улсын хүчин чармайлтад оруулах хувь нэмэр;

          - Хүрээлэн буй орчны менежмент, байгалийн болон техногенийн гаралтай гамшгийн эрсдэлийг бууруулах;

           Эрх зүйн чиглэл:

          - Гадаадын орнуудын батлан хамгаалах хууль, эрх зүйн баримт бичгүүдэд хийсэн харьцуулсан судалгаа;

          - Ардчилсан нийгэм дэх Зэвсэгт хүчний удирдлагын онол, эрх зүйн үндэслэл, түүнд тавих иргэний хяналтын онол, практикийн асуудал;

          - Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдалд хийсэн дүн шинжилгээ, тулгамдаж буй асуудлууд

           Цэргийн чиглэл:

          - Гадаад орнуудын Зэвсэгт хүчний хөгжлийн чиг хандлагын судалгаа,  дүн шинжилгээ

          - Цэргийн урлагт гарч буй өөрчлөлтүүд, түүний хөгжлийн чиг хандлага;

          - Монгол орны нөхцөлд үүсэж болзошгүй зэвсэгт тэмцлийн төлөв байдлын шинжилгээ

          - Монгол Улсын усны нөөц нь цэргийн ажиллагаанд нөлөөлөх нөлөөлөлд хийсэн дүн шинжилгээ

          - Зэвсэгт хүчний уламжлалт бус үүрэг, тэдгээрийн онолын судалгаа;

          - Ирээдүйн дайны шинж төлөв, улс орноо батлан хамгаалах стратеги;

          - Мэдээллийн дайны онолын судалгаа

          - Бүс нутгуудын зэвсэгт мөргөлдөөнд зэвсэглэл, цэргийн техникийг хэрэглэсэн туршлага, сургамж;

          - Зэвсэгт тэмцлийн хэрэгслийн хөгжлийн чиг хандлагыг шинжлэн судлах;

          - Зэвсэгт тэмцлийн уламжлалт бус технологит хийсэн судалгаа;

          - Орчин үеийн зэвсэглэл, байлдааны техникийн хөгжлийн чиг хандлага, түүний цэргийн урлагт үзүүлэх нөлөө;

          - Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийн өнөөгийн боломж, чадавх, хүрэлцээнд хийсэн дүн шинжилгээ;

          - Гадаад улс орны түргэн байрлах хүчний хөгжлийн хандлага, түүнийг байгуулах онол, аргазүйн асуудал (шинжлэх ухааны үндэслэл);

          - Гадаадын дэвшилтэт технологийг нутагшуулах замаар зэвсэгт тэмцлийн хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх онол, аргазүйн судалгаа;

          - Орчин үеийн байлдаанд төрөл, мэргэжлийн цэргийг ашиглах онол, аргазүйн судалгаа;

          - Батлан хамгаалах зориулалт бүхий материаллаг нөөцийг бүрдүүлэх, хадгалах, шинэчлэх тогтолцоог төгөлдөржүүлэх асуудал

          - Зэвсэгт хүчинд ашиглагдаж байгаа зэвсэглэл, техник, тоног төхөөрөмжүүдийг сэргээн сайжруулах туршилт-судалгаа;

          - Усны нөөцийн хамгаалалт, ашиглалтын технологийг цэргийн хэрэгт нэвтрүүлэх боломжид хийсэн судалгаа;

          - Сэргээгдэх эх үүсвэртэй эрчим хүчний технологийг Зэвсэгт хүчний алслагдсан анги, байгууллагуудад ашиглах боломжид хийсэн судалгаа;

          - Сансрын тандан судалгаа;

          - Шинэ материал ба нано технологи;

          - Биотехнологи;

          - Зэвсэглэл, техникийн засварын хэрэгцээт хийц бүхий сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэх судалгаа, туршилт;

          - Кибер зэвсэг, кибер халдлага, кибер терроризм, түүнээс сэргийлэх арга зам;

          - Мэдээллийн сүлжээний ачаалал даах чадварт хийсэн дүн шинжилгээ (bandwidth utilization, network traffic analysis, time latency, end-to-end delay, packet loss, network protocols гэх мэт);

          - Криптографын аргыг цэргийн хэрэгт хэрэглэх аргазүйн судалгаа;

          - Тусгай зориулалтын (симуляцийн) програм хангамжийн хөгжүүлэлт;

          - Цэргийн алба хаагчдын бие бялдрын шалгуур үзүүлэлтийн судалгаа;

          - Халуун, хүйтэн зэвсгээр гэмтэж хэвтэн эмчлүүлсэн өвчтнүүдэд хийсэн судалгаа (2010-2016 он);

            Төрийн алба, төрийн байгууллагын удирдлага Төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллагын удирдлага Хувийн хэвшил, банк, санхүү, бизнесийн байгууллагын удирдлага Түүхэн уламжлалт удирдлага Удирдах удирдахуйн гүн ухааны асуудал боловсролын удирдлага



            АХИСАН ТҮВШНИЙ  СУРГАЛТЫН АЛБА

            ЗАРЛАЛ

            2019-08-21 16:44:00
            2019-08-14 12:58:00
            2019-08-14 12:25:00
            2019-07-17 16:17:00
            2019-07-02 11:58:00
            2019-06-18 10:37:00
            2019-05-22 10:18:00
            2019-04-10 14:58:00
            2019-03-19 12:37:00
            2019-03-19 11:02:00
            ИЛ ТОД БАЙДАЛ

            Дээш
            • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ