• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

“ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ИННОВАЦИ-ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ИННОВАЦИ-ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” СЭДЭВТ 
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн харьяа Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Байлдааны зэвсэглэл, техник технологи судлал, инновацийн төвөөс зохион байгуулсан “ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ИННОВАЦИ-ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 6 дугаар сарын 15-нд Олон Улсын хурлын танхимд явагдлаа.
Тус эрдэм шинжилгээний хуралд Батлан хамгаалахын дэд сайд, Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн дарга Т.Дуламдорж, Батлан хамгаалахын сайдын зөвлөх профессор Ц.Дашзэвэг, ҮБХИС-ийн захирал хурандаа П.Жаргалан, ҮБХИС-ийн Эрдэм шинжилгээ, нийгмийн түншлэл хариуцсан тэргүүн дэд захирал хурандаа Л.Батцэнгэл, ҮБХИС-ийн захирлын зөвлөх профессор Я.Чойжамц, ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, хурандаа Д.Алтангэрэл нар уригдан оролцлоо. 
Эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж Батлан хамгаалахын дэд сайд, Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн дарга Т.Дуламдорж үг хэллээ.

 
“ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ИННОВАЦИ-ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын үндсэн илтгэл болох “Зэвсэгт хүчний инноваци-тулгамдаж буй асуудал” сэдэвт илтгэлийг ЗХЖШ-ын ШУТ-ийн салбар зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), хурандаа Д.Нанжид, “Зэвсэгт хүчний инновацид Байлдааны зэвсэглэл, техник технологи судлал, инновацийн төвийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт илтгэлийг БХЭШХ-ийн Байлдааны зэвсэглэл, техник технологи судлал, инновацийн төвийн дарга,доктор (Ph.D), хурандаа Н.Энхбат нар хэлэлцүүллээ.


Мөн тус эрдэм шинжилгээний хуралд ХСИС-ийн ЭШХХ-ийн захирал, цагдаагийн хурандаа, доктор(Ph.D) М.Эрдэнэбаяр, ХСИС-ийн ЭШХХ-ийн Инновацийн төвийн эрхлэгч, цагдаагийн хурандаа, докторант Т.Очирбат нар “ХСИС ба Хууль сахиулахын инноваци”, ЦНС-ийн АЗТ-ийн багш, доктор (Ph.D), дэд хурандаа Д.Содномцог “Сургалтын инновациар ҮБХИС-ийн багшийг хөгжүүлэх арга зам”, ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн химич-судлаач, ахмад, доктор(Ph.D), П.Чимэдцэрэн, Шинжлэх ухааны доктор(Sc.D), профессор, хошууч генерал О.Үржин, ОБЕГ-ын дэргэдэх ГСХ-ийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн химийн техникч, ахлагч Б.Ариунтунгалаг нар “Химийн хорт бодисын эрсдэлийг бууруулахад цеолитон шингээгч материал ашиглах нь”, ЦНС-ийн АЦТ-ийн багш, докторант, хошууч Ц. Батбаяр “Агаарын целийн мэдээллийн боловсруулалтанд орчин үеийн программыг ашиглах нь”, АБС-ийн ХЭТ-ийн доктор (Ph.D), профессор Ж.Хүрэл, багш, докторант Л.Бямбажаргал нар “Цэргийн зориулалттай роботыг бүтээх туршилт, судалгаа”, АБС-ийн ИМТ-ийн багш, магистр Ч.Бямбацэрэн “Хээрийн нөхцөлд суудлын автомашины автомат хурдны хайрцагны шингэн солих зөөврийн багаж”, ХСИС-ийн ЭШХ-ийн Гамшиг судлалын төвийн эрхлэгч, доктор, дэд профессор, хошууч Н.Батсайхан, ХААИС, Мал аж ахуйн сургуулийн ахлах багш Ч.Ууганбаяр “Байгалийн гамшигт үзэгдлийн үед зэрлэг амьтдыг хамгаалах асуудал”, БХЭШХ-ийн БХДШТөвийн дарга, доктор(Ph.D), профессор, хурандаа Т.Соронзонболд, АБС-ийн ИМТ-ийн багш, докторант Б.Дарханцэцэг нар “Био дизелийн түлш үйлдвэрлэх төсөл”, Доктор (Ph.D), профессор А. Хүү-Ухна, ЦНС-ийн АЗТ-ийн багш докторант, ахлах дэслэгч С. Мөнхсаруул “Нэг гол төмөртэй 140 мм-ийн харвах суурь зохион бүтээх арга зам”, АБС-ийн ИМТ-ийн багш, докторант Л.Мянгандаш, АБС-ийн ИМТ-ийн багш, магистр Б.Бадрууган “Бага оврын цахилгаан хөдөлгүүртэй ачааны машин зохион бүтээх боломж, арга зам” сэдэвт хавсралт 10 илтгэлүүдийг хэлэлцүүллээ.

БХЭШХ-ИЙН БЗТТСИТ








ЗАРЛАЛ

2018-11-13 14:00:00
2018-11-12 17:26:00
2018-11-12 10:57:00
2018-11-05 12:42:00
2018-11-05 9:52:00
2018-10-22 17:05:00
2018-09-30 13:30:00
2018-09-26 14:46:00
2018-09-18 13:37:00
2018-08-31 10:04:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ