• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

СЭТГҮҮЛД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.


Манай хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлдэг "АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ" сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авч байна.

 Сэтгүүлд хэвлүүлэх өгүүллийн судалгааны чиглэл:

    Аюулгүй байдал Батлан хамгаалах бодлого Зэвсэгт хүчний хөгжил, шинэчлэл Цэргийн сургалт, боловсрол  Түүх, уламжлал

    Өгүүлэл хүлээн авах, сэтгүүл хэвлэгдэх хугацаа:

      Өгүүлэл хүлээн авах                2018.06.04 -2018.06.10

      Сэтгүүлд ирүүлэх өгүүлэл дараах ерөнхий шаардлагыг хангасан байна:

       

      1.    Сэтгүүлд ирүүлэх өгүүлэл өөр газар хэвлэгдээгүй байх.

      2.    Бичлэгийн хэлбэр, формат

      Цаасны хэмжээ B5 байна. Бичиглэл дээд талаасаа 0.845 inch (2.15см), доод талаасаа 0.845 inch (2.15см), зүүн талаасаа 0.845 inch (2.15 см), баруун талаасаа 0.845 inch (2.15 см) байна.

      3.    Хэл

      Өгүүллийг англи, монгол, орос хэлээр Latex, MS Word, Word perfect программ-аар зөвхөн Times New Roman, Arial фонтоор бичсэн байна.

      Мон-той фонт огт хэрэглэж болохгүйг анхаарна уу.

      4.    Өгүүлэлийн бүтэц

      Сэтгүүлд өгөх эрдэм шинжилгээний өгүүллийг дараах бүтцийг баримтлан бичнэ.

        Гарчиг Зохиогчдын нэр, байгууллага, хаяг Товч утга /50 үгээс хэтрэхгүй/ Түлхүүр үг (Заавал биш) Удиртгал Үндсэн хэсэг Онолын үндэс Үр дүн, дүгнэлт Ишлэл буюу ном зүй Товчлол зөвхөн англи, монгол хоёр хэлийн аль нэгээр байна. Өгүүллийг англи хэлээр бичсэн бол товчлол монгол хэлээр, бусад хэлээр бичсэн бол зөвхөн англи хэлээр байна.

         5.    Бичлэг хийхэд баримтлах зарчмууд

           Ишлэлийн footnote, end note-ийн аль нэгээр хийж болно. Ишлэлийг дөрвөлжин хаалтанд [1], [7, 10-12.14] гэх мэт тэмдэглэнэ. Ишлэл хийхдээ зохиогчийн нэр, он, өгүүлэлийн нэр, эх сурвалж нэр, дугаар, хуудас гэсэн дарааллаар хийнэ.

           6.    Бичиглэл хийх үсгийн хэв маягууд

          Header (хуудасны толгой)- 9 pt., Italic, тэгш талын зүүн үзүүрт нь хуудасны дугаар, 0.5 inch зай аваад зохиогчийн нэр, цэг тавиад гарчиг бичнэ. (хоёроос дээш зохиогчтой бол ..нар гэж товчилно, гарчиг нь нэг мөрөнд багтахгүй бол гол утгыг нь гарган хураангуйлж багтаана)

            Гарчиг- 14 pt, Bold, Том үсгээр эхэлж жижиг үсгээр бичнэ Зохиогч- 11pt, Bold, Томоор эхэлж жижгээр бичнэ. Хаяг- 9pt, italic. Abstract (Товч утга)- 9 pt, Үндсэн хэсгийн баруун, зүүн талаас 1 inch (2.54 см) зайтай бичнэ. Үндсэн хэсэг- 11 pt, Зөвхөн хоёр баганаар (хоорондын зай нь 0.25 inch=6.35mm) Бүлгийн (section) гарчиг- 11 pt, ALL CAPITAL, Bold, дугаарлавал Ром тоо хэрэглэнэ. Дэд бүлгийн subsection гарчиг- 11 pt, Томоор эхэлж жижгээр бичнэ, Bold, дугаарлавал A,B,C.... гэнэ. Ишлэл буюу ном зүй - 11 pt.

            7. Өгүүллийг хүлээн авах:

              Өгүүллийн тод хэвлэсэн хоёр хувийг файлын хамт авна. Зургийн файлыг тусад нь авна. Хэвлэсэн хувь дээр зохиогчид гарын үсэг зурсан байна. Өгүүлэл хэвлүүлэхийг зөвшөөрсөн сэтгүүлийн зөвлөлийн эрхлэгч болон эрдэм шинжилгээний судлаачийн гарын үсэг бүхий зөвшөөрөлтэй байна.

               

              Сэтгүүлийнзөвлөл

              Хаяг: Баянзүрх дүүрэг, Улаанхуаран, ҮБХИС-ийн төв байр,

              Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн - 305 тоот

              Е-mail:  mids@mndu.gov.mn

              Утас: 453942

              ЗАРЛАЛ

              2018-07-05 11:07:00
              2018-07-03 22:41:00
              2018-07-03 10:53:00
              2018-06-21 17:07:00
              2018-06-12 11:42:00
              2018-06-12 11:41:00
              2018-06-11 10:35:00
              2018-06-06 10:18:00
              2018-06-04 14:03:00
              2018-05-27 16:39:00
              ИЛ ТОД БАЙДАЛ

              Дээш
              • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ