• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • СУРГУУЛИУД
    v
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    v
  • ХУУЛЬ, ЭРХЗҮЙ
    v
  • ШИЛЭН ДАНС
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдлын баталгаа

11 дүгээр зүйл.Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдлын баталгаа

11.4.Ажил олгогч ажлын байранд бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэх талаар дараахь арга хэмжээ авна:

11.4.1.хөдөлмөрийн дотоод журамд ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг тусгах;

11.4.2.бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэхэд чиглэсэн сургалт, давтан сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, үр дүнг нээлттэй мэдээлэх.

11.5.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар ажилтан дараахь эрхтэй:

11.5.1.жендэрийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамтын талаар ойлголт, мэдээлэл авах, сургалтад хамрагдах;

11.5.2.жендэрийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамтад өртсөн тухай өөрөө буюу хохирогчийн өмнөөс гомдол гаргах, тайлбар өгөх; 

11.5.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 7.2, 7.4-т заасан хориглосон үйлдэл гарсан тохиолдолд уг зөрчлийн талаар ажил олгогчид мэдэгдэж, зөрчигчид хариуцлага хүлээлгэх, хохирлыг арилгах арга хэмжээ авахыг шаардах.

11.6.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар ажилтан дараахь үүрэгтэй:

11.6.1.байгууллагын бусад ажилтан болон харилцагч, үйлчлүүлэгчид бэлгийн дарамт үзүүлэхгүй байх;

11.6.2.жендэрийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон бусад хэм хэмжээг сахин биелүүлэх.

11.7.Хөдөлмөрийн тухай хуулийн 130.2-т заасны дагуу хөдөлмөрийн дотоод журамд жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаархи ажил олгогч болон ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тусгана.

11.8.Мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтын дүнгээр ажилд орж чадаагүй иргэн тухайн шалгалт, сонгон шалгаруулалтаар ажилд орсон эсрэг хүйсийн хүний боловсрол, мэргэжил, ажлын дадлага, туршлага болон бусад шалгуурын талаар ажил олгогчоос бичгээр тайлбар өгөхийг шаардах эрхтэй.

11.9.Хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ажил олгогчийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

АББД-тай тэмцэх талаар онлайн судалгааны дүгнэлт,

зөвлөмж-2015

1-р хэсэг

-          Судалгаанд оролцогчдын 86.8% эмэгтэйчүүд байгаа нь эмэгтэйчүүд идэвхтэй төдийгүй, энэ асуудалд анхаарал тавьж өөрчлөхийг хүсэж байна гэж дүгнэхээр байна.

-          20-50 насныхан 83% эзэлж байгаа нь ид хөдөлмөрийн насныхан байна.

-          93.6% нь дээд боловсролтой хүмүүс хамрагдсан нь онлайн сүлжээнд илүү боловсролтой хүмүүс идэвхтэй байна гэж үзэж болно.

-          Мөн төрийн захиргаа, төрийн үйлчилгээ, хувийн хэвшлийнхэн судалгаанд эн тэнцүү оролцсоныг сайшаалтай гэж үзнэ.

2-р хэсэг

-          “Бэлгийн дарамт бол гэмт хэрэг, хүний эрхийн зөрчил” болохыг 80,7% нь хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь 2002 хийж байсан судалгаанаас даруй 30%-иар өссөн байна. Тэгэхээр энэ талын мэдээлэл сайтайг илэрхийлж байна.

-          Мөн эмэгтэйчүүдийн 97% энэ төрлийн хэрэгт хохирсноос үзэхэд хүйсийн ялгаварлан гадуурхалт байна гэж үзэх үндэстэй.

-          Энэ төрлийн хэрэг нийгэмд түгээмэл болохыг 64% нь хүлээн зөвшөөрсөн байна.

-          Ойлголт мэдлэг, мэдээллийг 33,4% нь онлайнаар авдаг нь магадгүй боловсролын түвшингээс шалтгаалан идэвхтэй оролцсон гэж үзнэ.

-          Мөн хэлбэрүүд нь “ноцтой” болж гүнзгийрсэн байна.

3-р хэсэг

-          Энэ төрлийн зөрчил, хэргийг удирдах ажилтай эмэгтэйчүүд илүү үйлдэж байгаа нь эрх мэдэл байхад юуг ч  хийнэ гэж үзэж байгаатай холбоотой.

-          Сэтгэл зүйн хохирол ноцтой гарч байна.

-          Эрх мэдлээ урвуулан ашиглаж бэлгийн дарамт үйлддэг гэдгийг онцолж байна.

Зөвлөмж:

-          АББД-ын асуудлыг хөдөлмөрийн бүх талбарт хориглосон заалт орсон Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг нэн даруй баталж хэрэгжүүлэх.

-          Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуулийн дагуу Хөдөлмөрийн дотоод журмын Үлгэрчилсэн зааварт өөрчлөлт оруулах.

-          Их, дээд сургуулийн багш нарын ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулах, мөрдөх.

-          Төрийн албаны зөвлөл, ХЭҮК зэрэг байгууллагууд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжүүд гаргаж холбогдох албан тушаалтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх арга хэмжээ авах, албан тушаалтнуудын томилгоо болон хөдөлмөрийн гэрээнд тусган анхааруулж мөрдөх, албан байгууллагуудаас мэдээ тайлан авдаг байх.

-          Энэ төрлийн хэргийн хохирогч хэрхэн хамгаалагдах, асуудлаа хэрхэн шийдвэрлүүлэх талаар заавар зөвлөмж гаргаж байгууллага, нэгж, олон нийтэд мэдээлэл түгээх.

ЭРҮҮГИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН/ 

12.4 дүгээр зүйл. Бэлгийн дарамт учруулах

1.Хохирогчид ажил, албан тушаал, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны, бусад байдлаар хохирол учруулах үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэж бэлгийн харьцаанд орох сэдлээ үг хэлээр, биеэр, өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл бэлгийн харьцаанд орохыг шаардсан бол нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, эсхүл энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар хохирогчид дарамт учруулж бэлгийн харьцаанд орсон бол нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

ЗАРЛАЛ

2018-04-17 19:19:00
2018-04-17 19:15:00
2018-04-03 12:05:00
2018-03-06 10:42:00
2018-02-28 11:54:00
2018-02-28 8:31:00
2018-02-23 17:23:00
2018-02-08 13:09:00
2018-02-02 13:21:00
2018-02-02 12:51:00
Зөвлөгөө мэдээлэл
2017-01-12 0:00:00
Ажил олгогч ажлын байранд бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг…
2016-05-27 0:00:00
Та илүүдэл жингээсээ салж гуалиг, сайхан биетэй болохын тулд эсвэл зүгээр л эрүүл байхын тулд фитнессээр…
2015-12-21 0:00:00
Жингээ хасаж байгаа ихэнх хүмүүс юу ч идэлгүйгээр дасгал хийснээр хурдан турна гэж боддог. Гэвч “Strength…
2015-12-21 0:00:00
Хүний бие организмын үйл ажиллагаанаас буй болсон ихэнх илүүдэл нь беөрөөр дамжин гадагшилдаг бол харин…
2015-12-21 0:00:00
Аюулгүй тохирсон орчинд ажиллах нь эрүүл, сайн сайхан амьдралын гол үндэс юм. Ажлын байранд хийх дасгал…
2015-12-18 0:00:00

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ