• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

Ажлын байранд хийх дасгал

Аюулгүй тохирсон орчинд ажиллах нь эрүүл, сайн сайхан амьдралын гол үндэс юм. Ажлын байранд хийх дасгал нь ажилтан, албан хаагчдын эрүүл мэндийг дэмжих, хөдөлмөрийн явцад бий болсон ядралыг сэргээх, ажлын чадварыг нэмэгдүүлэн улмаар хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх ач холбогдолтой.•

 


Компьютертай ажилладаг хүмүүст зориулсан амраах дасгалууд

1.    Нурууны булчинг сунгаж амраах дасгал
Гарын хуруунуудыг зөрүүлэн барьж алгаа гадагш харуулан урагш сунгаж цээжээ хүгдийн амьсгалаа гаргана.

2.    Цээжний булчинг сунгаж амраах дасгалууд
Гарын хуруунуудыг зөрүүлэн барьж алгаа гадагш харуулан дээш өргөн амьсгалаа гаргана. Гараа буулган амьсгалаа авна.

3.    Хавирга завсрын булчинг сунгаж амраах дасгал
Баруун гараа дээш ергөн нугалж алгаа далны хооронд байрлуулна. Зүүн гараар баруун гарын тохойноос барьж амьсгалаа гаргана. Зүүн гараар давтан х
ийнэ.

4.    Цээжний булчинг сунгаж амраах дасгалууд
Гарын хуруунуудыг зөрүүлэн барьж алгаа гадагш харуулан дээш өргөн амьсгалаа гаргана. Гараа буулган амьсгалаа авна.

5.    Хүзүүний булчинг амраах дасгал
Мөрөө зэрэг өргөн буулгах хөдөлгөөнийг 3-4 секунд үргэлжлүүлэн хийнэ. Дасгалыг 2-3 удаа давтана.

6.    Хүзүүний булчинг амраах
Толгойгоо баруун тийш хазайлган барьж хүзүүгээ сунган 10 секунд орчим барьж амьсгалаа гаргана. Толгойгоо эгцлэн амьсгалаа авна. Зүүн тал руу давтан хийнэ.

7.    8. Гар, хуруу амраах

Гарын алгыг хооронд нь нийлүүлэн хурууны үзүүрийг дээш доош нь 10 сек турш эргүүлэх

9.  Мөр гарны булчинг суллаж амраах

Хоёр гарыг зөрүүлэн өргөнө. Баруун гарыг өргөсөн тохиолдолд зүүн гарыг буулгасан байна. Энэ дасгалыг 8-10 сек хийнэ.

10. Хөлийн ар талын булчинг сунгаж амраах дасгал
Хана руу харж гараа урдаа зөрүүлэн тохойгоороо хананд тулж зүүн хөлөө хойш нь өсгийгөөр нь лав тавьж 5-10 секунд байлгаж амьсгалаа гаргана. Баруун хөл дээр давтана.

11. Нурууны чилээг гаргах дасгал
Гарынхаа алгаар нуруугаа тулж тохойгоо хооронд ойртуулан гэдийж амьсгалаа гаргана.

12. Биеэ суллан амраах

2 гараа 8-10 сек сэгсрэн амраана.

 

Нүдээ амраах дасгал
Амаа ангайлган нүдээ том харж 5-10 секунд амьсгалаа гаргана. Амаа жимийж хамраараа амьсгалаа авна.

Хүзүүний булчинг амраах дасгал
Гараа толгойн ард хуруунуудаа зөрүүлэн барьж тохойгоо хойш болгож хөдөлгөөн хийнэ. Энэ байдалдаа 10 секунд орчим байлгана.

Хүзүүний булчинг амраах дасгал
Толгойгоо баруун тийш эргүүлэн эрүүгээ баруун мөрөн дээр давуулан харж 10 секунд барина. Мөн зүүн тал руу давтан хийнэ.

Хүзүүний булчинг амраах дасгал
Толгойгоо бөхийлгөж хүзүүний булчинг суллан сунгах хөдөлгөөнийг 5-10 секунд барьж амьсгалаа гаргана.

Гарын хуруунуудыг амраах дасгал
Алгаараа ширээн дээр дарж гарын арван хурууг салган 10 секунд орчим байлгана. Дараа нь хуруунуудын өндгөөр нь дарж 10 секунд барина.

 

Спортын их эмч Э.Жаргал

ЗАРЛАЛ

2018-09-30 13:30:00
2018-09-26 14:46:00
2018-09-18 13:37:00
2018-08-31 10:04:00
2018-08-31 9:56:00
2018-08-31 9:20:00
2018-08-23 16:47:00
2018-08-22 12:41:00
2018-08-21 17:27:00
2018-07-05 11:07:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ