• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • СУРГУУЛИУД
    v
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    v
  • ХУУЛЬ, ЭРХЗҮЙ
    v
  • ШИЛЭН ДАНС
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.
 

ЦЭРГИЙН ХӨГЖМИЙНСУРГУУЛЬ

 


Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон байлдааны гавъяаны улаан тугийн одонт Монгол улсын Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн хөгжмийн сургууль нь 1991 онд Батлан хамгаалахын сайдын 346 дугаар тоот тушаалаар Цэргийн их сургуулийн дэргэд “Байнгийн дамжаа” нэртэйгээр байгуулагдсан. Тус дамжаа нь 1991 оны 10 дугаар сарын 1-нд хичээлээ эхэлсэн ба захирагчаар дэд хурандаа Г.Дашпунцаг, багшаар ахлах дэслэгч Д.Эрдэмсайхан, ахлах дэслэгч Г.Цэрэнсүх, ахлагч Ц.Лхаажав, Хоролсүрэн, Дашпүрэв, Батнасан нарын 7 хүн томилогдон ажиллаж байв.

 “Байнгын дамжаа” байгуулагдсанаас хойш нэг жилийн дараа Цэргийн их сургуулийн “Хөгжмийн тэнхим” болж, улмаар “Хөгжмийн сургууль”, “Цэргийн хөгжмийн коллеж”, “Цэргийн хөгжмийн сургууль” хэмээн нэрээ өөрчилж, шинэчилсэн бүтэц, зохион байгуулалтыг хийж, бүрэлдэхүүний хувьд байнга өсөж, өргөтгөн зохион байгуулагдаж ирсэн.

Цэргийн хөгжмийн сургууль нь Зэвсэгт хүчний мэргэжлийн урлагийн байгууллагууд, ангиудын үлээвэр найрал хөгжимд бакалаврын боловсролтой цэргийн хөгжмийн удирдаач, дипломын боловсролтой хөгжимчин ахлагч бэлтгэдэг. Мөн мэргэшүүлэх болон зайн сургалтаар үлээвэр хөгжимчин бэлтгэж байна.

ЦХС-ийг төгсөгчид нь ЗХЖШ-ын ҮЖҮНХөгжим, ЦДБЭЧуулга, ХЦДБЧуулга, Зэвсэгт хүчний анги байгууллагын Үлээвэр найрал хөгжмүүд, Хил хамгаалах байгууллагын зарим ангиуд, Цагдаа олон нийтийн хамтын ажиллагааны төвийн найрал хөгжим, ОБЕГ-ын АТА, ШШГЕГ-ын ҮНХ зэрэг олон байгууллагуудад үр бүтээлтэй ажиллаж байна.

Тус сургуулийн багшлах бүрэлдэхүүн нь ОХУ-ын Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн их сургууль, Свердловск, Новосибирск хотуудын хөгжмийн дээд сургууль, МУ-ын СУИС, ҮБХИС-ийн ЦХС зэрэг гадаад, дотоодын нэр хүндтэй сургуулиудад боловсрол эзэмшсэн туршлагатай багш нар ажилладаг.

Багш нар 100% магистрын зэрэгтэй. Эдгээрээс БТА-4, МУСТА-8, доктор-1, дэд профессор-2, ахлах багш-3 тус тус ажиллаж байна.

Цэргийн хөгжмийн сургуулийн Үлээвэр найрал хөгжим нь Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Зэвсэгт хүчин, Улсын хэмжээний төрийн ёслол, спорт урлаг, соёл, олон нийтийн арга хэмжээ, мэргэжлийн уралдаан тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож ирсэн. Тухайлбал: “Алтан намар” хөгжмийн наадмын тусгай болон тэргүүн байр, Үлээвэр цохивор хөгжимчдийн Улсын 4-р уралдааны дэд болон тусгай байранд шалгарч байсан зэргийг дурьдаж болно.

Мөн Монгол улсын төрийн далбааны өдрийн ёслолын ажиллагаанд тус сургуулийн бөмбөрчдийн жагсаал цог жавхаа нэмэн оролцсоор ирсэн.

ЦХС-ийн багш, сурагчид 2001 оноос гадаад орнуудад зохиогдсон цэргийн үлээвэр хөгжмийн наадмуудад амжилттай оролцсоор байна. Тухайлбал: 2001 онд БНАСАУ, 2007 онд БНСУ, 2010 онд Герман улсад зохиогдсон олон улсын наадамд тус сургуулийн багш, сурагчдын төлөөлөл оролцож байсан. 2014, 2016 онуудад ОХУ-ын Хабаровск хотод зохиогдсон олон улсын цэргийн хөгжмийн наадамд ЦХС-ийн үлээвэр найрал хөгжим амжилттай оролцож Монгол улсын Зэвсэгт хүчний цэргийн хөгжмийн нэр хүндийг өндөрт өргөсөн юм.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Монгол улсын зэвсэгт хүчний урлагийн салбарт мэргэжлийн өндөр ур чадвартай, олон улсын жишигт нийцэхүйц мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

 

ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА:

- Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үлээвэр найрал хөгжимд бакалаврын боловсролтой “Цэргийн хөгжмийн удирдаач”, дипломын боловсролтой “Цэргийн үлээвэр хөгжимчин” бэлтгэх

- Цэргийн үлээвэр найрал хөгжмийг хөгжүүлэх, цэргийн хөгжим судлалаар эрдэм шинжилгээ судалгааны ажил явуулах

 

Цэргийн хөгжмийн сургуулийн “Хөгжмийн урлаг” бакалаврын боловсрол олгох хөтөлбөрт үлээвэр хөгжимчний мэргэжилтэй, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан ахлагч, дээрх шаардлагыг хангасан хөгжимчний иргэдийг элсүүлэн сургалт явуулдаг. “Цэргийн үлээвэр хөгжимчин” мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрт ЕБС-ийн 9-р анги төгссөн суурь боловсролтой, хөгжмийн авъяастай хүүхдүүдийг элсүүлэн дөрвөн жилийн хөтөлбөрөөр сургалт явуулан дипломын боловсрол эзэмшүүлдэг.

 

ЦХС-ИЙН УРИА: ЁС СУРТАХУУН, ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ, УР ЧАДВАР

 

ЦХС-иас чадварлаг уран бүтээлчид, мэргэжилтнүүд олон төрсөн ба цаашид ч Монголын хөгжмийн урлаг, түүний дотроос цэргийн хөгжмийн олон алдартан төрнө гэдэгт бид итгэл төгс байдаг.

              

ЗАРЛАЛ

2018-04-17 19:19:00
2018-04-17 19:15:00
2018-04-03 12:05:00
2018-03-06 10:42:00
2018-02-28 11:54:00
2018-02-28 8:31:00
2018-02-23 17:23:00
2018-02-08 13:09:00
2018-02-02 13:21:00
2018-02-02 12:51:00
Зөвлөгөө мэдээлэл
2017-01-12 0:00:00
Ажил олгогч ажлын байранд бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг…
2016-05-27 0:00:00
Та илүүдэл жингээсээ салж гуалиг, сайхан биетэй болохын тулд эсвэл зүгээр л эрүүл байхын тулд фитнессээр…
2015-12-21 0:00:00
Жингээ хасаж байгаа ихэнх хүмүүс юу ч идэлгүйгээр дасгал хийснээр хурдан турна гэж боддог. Гэвч “Strength…
2015-12-21 0:00:00
Хүний бие организмын үйл ажиллагаанаас буй болсон ихэнх илүүдэл нь беөрөөр дамжин гадагшилдаг бол харин…
2015-12-21 0:00:00
Аюулгүй тохирсон орчинд ажиллах нь эрүүл, сайн сайхан амьдралын гол үндэс юм. Ажлын байранд хийх дасгал…
2015-12-18 0:00:00

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ