• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.
 

ЦЭРГИЙН НЭГДСЭН СУРГУУЛЬ

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

“Монгол Улсын үндэсний эрх ашгийг эрхэмлэн дээдэлдэг, ёс суртахуун, бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй, мэргэжлийн өндөр түвшинд ажиллах чадвартай боловсон хүчин бэлтгэдэг  судалгааны сургууль болоход оршино”.

ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Зэвсэгт хүчний хэрэгцээ, хөгжлийн чиг хандлагад нийцсэн цэргийн мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг төгөлдөржүүлж, хүний хөгжил, инновацийн менежмент, шинэ технологи, үр дүнд суурилсан насан туршийн боловсрол олгоход чиглэгдэнэ.

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Тус сургуулийн түүхэн замнал нь БХИС-ийн түүхтэй салшгүй холбоотой.

1921 онд 7 дугаар сард  Цэргийн Зөвлөлийн шийдвэрээр Ардын цэргийн даргын сургууль байгуулан 10 дугаар сарын 15-нд анхны хичээлээ  эхэлсэн. Үүнд:

          -морьт цэргийн 2 салаа-40 хүнтэй

-артиллерийн 1 салаа-20 хүнтэй

-морьт пулеметын 1 салаа-30 хүнтэй нийт 90 хүнтэйгээр байгуулагджээ.

         1921 онд Ардын цэргийн даргын сургууль

  1924 онд Бүх цэргийн ерөнхий сургууль

  1956 онд Цэргийн Ерөнхий Сургууль-Бүх даргыг бэлтгэх курс

  1966 онд Цэргийн Ерөнхий Дээд Сургууль

  1981 онд Цэргийн Нэгдсэн Дээд Сургууль

  1991 онд Цэргийн Их Сургууль -Тэнхимүүд

  1996 онд Цэргийн Их Сургууль –Командын болон Инженерийн Факультит

  2000 онд Ерөнхий Зориулалтын Цэргийн Сургууль

  2003 онд Цэргийн Дээд Сургууль

  2006 онд Цэргийн Команд инженерийн Сургууль

  2010 онд Цэргийн командын Сургууль болон Цэргийн инженерийн сургууль

  2015 онд Цэргийн нэгдсэн сургууль

БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

ЦЭРГИЙН НЭГДСЭН СУРГУУЛИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ АЖЛЫН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ 
—Цэргийн аюулгүй байдал;
—Дайн, цэргийн урлаг;
—Дайны бус цэргийн ажиллагаа;
—Зэвсэгт хүчний байгуулалт, түүний хөгжил, хэтийн төлөв;
—Хуурай замын цэргийн хөгжил, хэтийн төлөв;
—Агаарын цэргийн хөгжил, хэтийн төлөв;
—Цэргийн боловсрол, сургалт;
—Цэргийн зэвсэглэл, техник, материалын хангалт;
—Төрөл, тусгай мэргэжлийн хөгжлийн асуудал;
—Иргэн-цэргийн харилцаа, иргэний хяналт.
Хамт олон



ЗАРЛАЛ

2018-09-30 13:30:00
2018-09-26 14:46:00
2018-09-18 13:37:00
2018-08-31 10:04:00
2018-08-31 9:56:00
2018-08-31 9:20:00
2018-08-23 16:47:00
2018-08-22 12:41:00
2018-08-21 17:27:00
2018-07-05 11:07:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ