• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • СУРГУУЛИУД
    v
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    v
  • ХУУЛЬ, ЭРХЗҮЙ
    v
  • ШИЛЭН ДАНС
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН БЭЛЭГДЭЛ, ДАЛБААНЫ

ТОДОРХОЙЛОЛТ, ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

1.  Далбааны өнгөний  тайлбар: Сургуулийн далбааны улаан хүрэн өнгө нь 3/2, цэнхэр  өнгө нь 3/1–ийн хэмжээстэй, цэнхэр өнгө нь далбааны иш талд байна.Улаан хүрэн өнгө нь баатарлаг зориг, сүр жавхааны илэрхийлэл бөгөөд шинэ зүйл эхлүүлэх урам зориг оруулдаг.


Цэнхэр өнгө нь мөнх хөх тэнгэр болон монголын ард түмний уламжлалт сэтгэлгээний адил сургуулийн үйл хэрэг далай, тэнгис мэт хязгааргүй үргэлжлэх гэсэн утгыг илэрхийлнэ.

1.  Бэлэгдэл /лого/-ийн өнгөний тайлбар:  Шар өнгө нь нар, оюуны гэрэл гэгээ, оюун ухаан, сэтгэн бодох чадвар, авъяас бүтээлч сэтгэлгээний илэрхийлэл болно.

2.  Бэлэгдэл /лого/-ийн утга, илэрхийлэл: Бэлэгдлийн дээд хэсэгт шонхор шувууг залсан бөгөөд Шонхор шувууг Хүннү, Их Монгол улсын үеэс их төрийн бэлэгдэлийн нэг, “Тэнгэрийн элч” хэмээн өргөмжилж ирсэн. Мөн шонхор шувууг 2012 онд Монгол Улсын Их хурлаас “Монгол үндэстний бахархалт шувуу”-аар нэрлэсэн. Шонхор шувуугаар хурдан шаламгай, дайчин чанар болон тус сургуульд агаарын хүчний цэргийн хүний нөөцийг бэлтгэж буйг давхар харуулсан.

Алдрын навч нь мэдлэг өсөн арвижих, алдар гавъяа нь түгэн дэлгэрэх, эв найрамдлын бэлэгдэл бол илд, бамбай нь улс орноо батлан хамгаалах утгыг агуулахын зэрэгцээ хуурай замын цэргийн хүчний илэрхийлэл болно.

Бамбайн төв хэсэгт Соёмбо үсгийг байрлуулсан нь бид Монголы Улсын төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байгааг илэрхийлнэ.

Бэлэгдэл /лого/-ний суурь хэсэгт дэлгээтэй номыг дүрсэлж, бамбай дээр “1921” гэж бичсэн нь шинэ цагийн дээд боловсролын ууган байгууллага гэдгийг тодотгож, мөн оноос эрдэм мэдлэгийг Монгол Улсад түгээж ирснийг  илэрхийлнэ.

3.     Батлан хамгаалахын их сургуулийн бэлэгдэл, далбааг хэрэглэх журам

Батлан хамгаалахын их сургуулийн далбааг сургуулийн гадна хүндэтгэлийн байранд болон Батлан хамгаалахын их сургуулийн захирлын өрөөнд хүндэтгэлтэйгээр залж, байрлуулна.

Бүрэлдэхүүн хүрээлэн, сургуулиуд далбааг тус тусын захирлын өрөөнд байрлуулна.

Далбааг сургуулийн хүндэтгэл, баяр ёслолын болон олон нийтийн арга хэмжээний үеэр томилогдсон албан тушаалтан эсвэл, шилдэг оюутан, сонсогч нарын төлөөлөл зална.

Бэлэгдлийг ялгах тэмдэг хэлбэрээр хэрэглэхдээ металлаар үйлдэж, ширэн гадар дээр байрлуулан дүрэмт хувцасны баруун талын энгэрийн халаасны товчноос зүүнэ.

Бэлэгдлийг сургуулийн албан хэрэг хөтлөлт, сургуулийн танилцуулга, нэрийн хуудас, бэлэг дурсгалын зүйлүүдэд ашиглана.

Бэлэгдлийн өнгө, загварыг өөрчлөн хэрэглэхийг хориглоно.

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН СҮЛД ДУУ

Шүлгийг Г.Баатарнум /МУСТА/

Хөгжмийг П.Хаянхярваа /МУАЖ/

Жанжин сүхээр алдраа өргөж

Жавхаалаг залуусаар эгнээгээ тэлсэн

Дархан орондоо дуутай, суутай

Даяр Монголдоо нэртэй, сүртэй

Дахилт

Оройн сүлд одонт тугаа дээдэлсэн

Оюуны ундраа, офицерийн хиймор

Батлан хамгаалалахын их сургууль

Баялаг эрдмийн номын далай


Дэвжин дээшлэх хөвгүүд охид

Дэлгэр мэдлэгт шамдан суралцаад

Элгэн нутгаа хайрлах ухааныг

Эргэх хорвоою мөнхөд өвөлсөн

Дахилт

Ард түмэндээ хайрлагдсан жанжны

Авьяас билиг эндээс эхтэй

Цаг цагийн алтан үеийнхэн

Цадиг түүхээ энд л зузаалсан


 

ЗАРЛАЛ

2018-01-18 11:30:00
2018-01-17 12:40:00
2018-01-17 11:51:00
2018-01-12 9:37:00
2018-01-09 10:06:00
2018-01-09 10:04:00
2018-01-05 11:34:00
2018-01-04 14:13:00
2018-01-04 13:04:00
2018-01-04 11:20:00
Зөвлөгөө мэдээлэл
2017-01-12 0:00:00
Ажил олгогч ажлын байранд бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг…
2016-05-27 0:00:00
Та илүүдэл жингээсээ салж гуалиг, сайхан биетэй болохын тулд эсвэл зүгээр л эрүүл байхын тулд фитнессээр…
2015-12-21 0:00:00
Жингээ хасаж байгаа ихэнх хүмүүс юу ч идэлгүйгээр дасгал хийснээр хурдан турна гэж боддог. Гэвч “Strength…
2015-12-21 0:00:00
Хүний бие организмын үйл ажиллагаанаас буй болсон ихэнх илүүдэл нь беөрөөр дамжин гадагшилдаг бол харин…
2015-12-21 0:00:00
Аюулгүй тохирсон орчинд ажиллах нь эрүүл, сайн сайхан амьдралын гол үндэс юм. Ажлын байранд хийх дасгал…
2015-12-18 0:00:00

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ