• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН  ТҮҮХИЙН ТОВЧООН

Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон байлдааны гавъяаны улаан тугийн одонт Батлан хамгаалахын их сургууль нь анх 1921 онд  жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар “Ардын цэргийн даргын сургууль” нэртэйгээр байуулагдсан Монгол Улсын мэргжлийн боловсролын  ууган сургуулиудын нэг билээ.

Тус сургуулийн анхны захирлаар Зөвлөлтийн мэргэжилтэн П.М.Толпыгин, монгол захирлаар нь Л.Дарьзав  нар ажиллаж байв.

Үндэсний Батлан хамгаалахын их сургууль нь:

·         1921-1923 онд Ардын цэргийн даргын сургууль

·         1923-1932 онд Бүх цэргийн ерөнхий сургууль

·         1932-1966 онд Цэргийн ерөнхий сургууль

·         1966-1991 онд Цэргийн ерөнхий болон Нэгдсэн дээд сургууль

·         1990-1999 онд Цэргийн их сургууль

·         1999-2017 онд Батлан хамгаалахын их сургууль

·         2017 оноос Үндэсний Батлан хамгаалахын их сургууль болон өргөжин зохион байгуулагдаж,  үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Түүхийн он жилүүдийн хугацаанд эх орноо батлан хамгаалах, энх цагийн бүтээн байгуулалтанд  20.000 орчим боловсон хүчнийг бэлтгэн гаргаснаас БНМАУ-ын баатар, УИХ-ын гишүүд, төр, цэрэг, нийгмийн зүтгэлтэн, олон арван алдар цолтон, гавъяатнуудаараа бид бүхэн бахархаж явдаг юм.

Тус сургуулийн түүхэн гавъяа, улс орны аюулгүй байдал, батлан хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг  нь үнэлж:

·         БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн 1932 оны 4 дүгээр тогтоолоор Улс орноо батлан хамгаалах, гадаад, дотоодын түрэмгийлэл, эсэргүү хөдөлгөөнийг дарах, цэрэг даргыг байлдааны техник зэвсэглэлд сурган боловсруулахад онцгой гавъяа байгуулсны учир Байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор,

·         БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1947 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаар тогтоолоор Ардын хувьсгалын анхны удирдагч жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит болгосон,

·         БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1971 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 204 дугаар зарлигаар Улс орноо батлан хамгаалах, цэргийн мэргэжлийн олон мянган офицерын боловсон хүчнийг бэлтгэж өгснийг тэмдэглэн сайшааж Сүхбаатарын одонгоор тус тус шагнасан. 

ЗАРЛАЛ

2018-07-05 11:07:00
2018-07-03 22:41:00
2018-07-03 10:53:00
2018-06-21 17:07:00
2018-06-12 11:42:00
2018-06-12 11:41:00
2018-06-11 10:35:00
2018-06-06 10:18:00
2018-06-04 14:03:00
2018-05-27 16:39:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ