• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • СУРГУУЛИУД
    v
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    v
  • ХУУЛЬ, ЭРХЗҮЙ
    v
  • ШИЛЭН ДАНС
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

БИДНИЙ БАХАРХАЛ

ЛУВСАНДОРЖИЙН ГЭЛЭГБААТАР.

(1914- 1939 он)

Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт төрсөн.ЦЕС-ийг 1938 онд артиллерийн мэргэжлээр төгсөгч. 1939 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Халхын голын дайнд дайсны давуу хүчний эсрэг зоригтой байлдаж өөрийн ангиудын байлдааны ялалтыг хангахад онцгой гавьяа байгуулан амь үрэгдсэн учир Халх голын ялалтын 25 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1964 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 171 дүгээр зарлигаар “БНМАУ-ын баатар” цолоор нэхэн шагнажээ. 

ДАШИЙН ДАНЗАНВААНЧИГ.

(1918-1981 он)

Дорноговь аймгийн Дэлгэрэх хэт /одоогийн Их хэт/ сумын нутагт төрсөн.

            1939 онд цэргийн албанд ирж цэрэг, бага дарга, дунд, ахлах, офицерийн албан үүргийг 1972 он хүртэл гүйцэтгээд тэтгэвэрт гарчээ. МАХЦ-ийн хуягт бригадын миномётын наводчик байхдаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, баатарлаг байлдаж таван удаа шархадсан ч мятралгүй тулалдан гарамгай гавьяа байгуулсан байна. 1946-1947 онд ЦЕС-ийн салааны даргын курст суралцаж төгссөн.

            Ардын Их Хурлын депутатаар удаа дараа сонгогдож, МАХН-ын XV Их хуралд төлөөлөгчөөр оролцож байжээ.

           Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, ЗХУ-ын Октябрийн хувьсгалын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одон, монгол, зөвлөлтийн медалиудаар шагнагджээ. БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор БНМАУ-ын баатар цолоор шагнуулсан.

ЖАМЬЯНГИЙН ЛХАГВАСҮРЭН.

(1912-1982 он)

Булган аймгийн Сайхан сумын “Хэрэмт” гэдэг газар төржээ. 1930-1931 онд хошуу, аймагт бичээчийн алба хашиж байгаад 1932 оны 06 дугаар сард цэргийн албанд ирсэн. 1932-1956 онд цэрэг, эх зохиогч, жагсаал ангийн дарга, клубын дарга, Цэргийн улс төрийн газрын дарга, БХЯ-ны сайд, Бүх цэргийн жанжны орлогч, БХЯ-ны орлогч сайд бөгөөд ЕШ-ын даргаар ажиллажээ. Ж.Лхагвасүрэн ЦЕС-ийн захирлаар 1952 оны 01 дүгээр сараас 1953 оны 10 дугаар сард ажиллаж байв. 1926-1928 онд хошууны бага сургууль, 1934-1953 онд ЦЕС-ийн давтан курс, 1935-1937 онд Лениний нэрэмжит цэргийн улс төрийн курс, 1948-1951 онд Фрунзегийн нэрэмжит цэргийн академи тус тус төгсчээ. 1956-1959 онд улсын биеийн тамирын хорооны дарга, 1959-1968 онд АЦХЭЯ-ны сайд бөгөөд Ардын армийн командлагч, 1968-1969 онд Батлан хамгаалах яамны сайдаар ажиллажээ. МАХН-ын Төв хорооны тэргүүлэгч гишүүн, Намын Төв хорооны гишүүн, Улсын бага хурлын гишүүн (1940-1951 он), БНМАУ-ын Их хурлын депутат8 1969 онд цэргийн тэтгэвэрт гарсан. 1969-1978 онд АИХ-ийн газар, хэлтсийн дарга, 1978-1980 онд БНМАУ-аас БНБАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, 1980-1982 онд АИХ-д зөвлөх, Сүхбаатарын одонгоор 3 удаа, Байлдааны гавьяаны улаан тугийн одон 4 удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Байлдааны гавьяаны одонгоор 3 удаа, ЗХУ-аас “Улаан таван хошуу”, Суворовын II зэргийн одон, мщдалиудаар шагнажээ. 1961 онд хурандаа генерал цол, Ж.Лхагвасүрэнг 1989 оны 07 дугаар сарын 01-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн  зарлигаар Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнагджээ.

ЦЭНДИЙН ОЛЗВОЙ.

(1914-1941 он)

Ховд аймгийн Манхан суманд 1914 онд төрсөн. Цэргийн албанд 1937 онд татагдан ирж Тамсагбулаг дахь 6 мд-ийн 17 мх-нд хөнгөн пулемётчинаар алба хааж, 1939 оны Халхын голын дайнд оролцож “Онц гарамгайгаар гайхамшигт гавьяа зүтгэлийг байгуулсан” учир БНМАУ-ын  Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1939 оны  аравдугаар сарын 21-ний өдрийн 71 дүгээр хурлын тогтоолоор БНМАУ-ын баатар цол хүртэн Цэргийн гавьяаны I зэргийн одонгоор шагнуулжээ. 1940 оноос ЦЕС-ийн морин дивизионы сэлэмт ангид суралцаж байсан. 1941 оны есдүгээр сарын 3-ны өдөр хүнд өвчнөөр нас баржээ. Улсын баатар Ц.Олзвойн нэр ЦЕС-ийн  нэгдүгээр сумангийн нэгдүгээр курсийн нэгдүгээр тасгийн бүрэлдэхүүнд үүрд үлдэн хадгалагдаж, тус салбарт түүний баатарлаг үйлсийг харуулсан хүндэт булан байгуулан, нэр алдрыг нь мөнхжүүлсэн байна. Одоо энэ уламжлалыг БХИС-ийн ерөнхий цэргийн нэгдүгээр рот үргэлжлүүлэн Монгол Улсын баатар Ц.Олзвойн нэр алдар дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлж байна. 

ДАРЖААГИЙН ХАЯНХЯРВАА.

(1915-1975 он)

Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн. 1937 онд Цэргийн албанд татагдаж, Тамсагбулаг дахь 6 мд-ийн хуягт дивизионд цэрэг, 1938 онд хөнгөн хуягтын жолооч, ЦЕС-ийг 1943 онд төгсөж, 6 мд-ийн хуягт дивизионд салааны дарга, 1948 оноос цэргийн барилгын хэлтэст техникийн дарга, 1949 онд цэргийн албанаас халагдан, Засгийн газрын баазад жолооч, 1958 онд дахин татагдан авто жолоочийн сургуульд жолооны багш, улирсан жолооч, граш, шатахууны дарга, 1963-1968 онд авто тээврийн ротын техникийн орлогч, авто салааны даргаар хошууч цолтой ажиллаж байгаад 1973 онд чөлөөнд гарчээ. Д.Хаянхярваа нь 1939 оны Халхын голын, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон юм. Халхын голын дайны ялалтын  30 жилийн ойг тохиолдуулан “баатарлаг зориг гаргаж, гарамгай гавьяа байгуулсан” учир Д.Хаянхярваад БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1969 оны наймдугаар сарын 18-ны зарлигаар БНМАУ-ын баатар цол олгожээ

ПУНЦАГИЙН ШАГДАРСҮРЭН.

         Пунцагийн Шагдарсүрэн Их шавийн отго, одоогийн Төв аймгийн    Баян-Өндөр сумын нутаг Ташгай хэмээх газарт 1918 онд төрсөн. 1937-1939 онд ЦЕС, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Марксизм-Ленинизмийн их сургуулийг төгссөн, олон улсын эрх зүйч мэргэжилтэй. 1939 оны Халхын голын дайнд Тамсагбулагийн 6 дугаар дивизийн 17 дугаар морьт хорооны штабын даргаар ахмад цолтой оролцсон. Маршал Х.Чойбалсангийн туслах, Гадаад явдлын яамны сайд, гадаадын орнуудад элчин сайдаар ажиллаж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2014 онд Монгол Улсын баатар цолоор шагнуулсан. Онц бөгөөд бүрэн эрт элчин сайд, хурандаа цолтой.

МАЗЫМЫН ЭКЕЙ.

(1911-1939 он)

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт 1911 онд төрсөн. Хоршоонд ноос угаах зэрэг ажил хийж эхлэн, 1928-1930 онд Толбо сумын анхны сургуульд сурчээ. 1931 онд цэргийн албанд татагдаж, ЦЕС-ийн сэлэмтийн ангийг 1935 онд төгссөн. Улаанбаатар дахь 1 мд-ийн 2 мх-нд сэлэмт салааны дарга, Халхын голын дайнд 6 мд-ийн 17 мх-ны  дөрөвдүгээр сумангийн даргаар ажиллаж байхдаа амь эрсэджээ. М.Экейд Халхын голын дайны ялалтын 40 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1979 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн зарлигаар БНМАУ-ын баатар цол нэхэн шагнасан юм. 

ЛУНДААГИЙН БАТМӨНХ.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ

Архангай аймгийн Жаргалант сумын уугуул. 1959-1963 онд Жаргалант сумын бага сургууль, 1963-1966 онд Цэцэрлэг хотын 10 жилийн сургууль, 1969-1974 онд МУИС-ийн физикийн анги, 1976 онд МУИС-ийн Сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын дээд курс, 1989 онд МУИС-ийн Удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх курс, 1994 онд Боловсрол судлалын магистрын түвшний курст тус тус суралцан төгссөн. Физикч-физикийн багш мэргэжилтэй. ШУА-ийн “Электроник”-ийн секторт эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж, 029-р ангид цэргийн алба дүүргэж 1974-1989 онд ЦЕДС, ЦНДС, ЦИС-ийн “Байгалийн ухааны кафедр”-ын багш, 1989-2006 онд тус тэнхимийн эрхлэгч, 2006-2010 онд УТДС, УТС-ийн захирлаар тус тус он удаан жил үр бүтээлтэй ажилласан.                                                                               

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнуулсан, доктор, профессор.

ЦЭДЭНБАЛЫН БАТСУУРЬ.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ

Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул. 1943 онд төрсөн. 1962 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн дунд сургууль, 1964-1968 онд МУИС-ийн Математикийн ангид тус тус суралцан төгссөн. Математикч, математикийн багш мэргэжилтэй.   

1962-1963 онд бага сургуульд багш, 1968-1972 онд ЦЕДС-ийн багш, 1972-1973 онд ЦЕДС-ийн “Ерөнхий эрдмийн кафедр”-ын эрхлэгч, 1973-1981 онд УБДС-ийн багш, тэнхимийн эрхлэгч, 1981-1992 онд УБДС-д хичээл ангийн эрхлэгч, 1992-1996 онд ШУБЯ-ны газрын дарга, 1996 оноос МУБИС-д сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар тус тус ажилласан. Профессор, МУБИС-ийн Хүндэт доктор.

            Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Гавьяат багш” цолоор шагнагдсан.

ЁНДОНДҮЙЧИРИЙН ГАНБАТ.

МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН.

1951 онд Улаанбаатар хотод мэндэлсэн. 1967 онд нийслэлийн 1-р арван жилийн дунд сургуулийн 8-р анги, 1970 онд ХБДС-ийн гобой хөгжимчин мэргэжлээр, 1976 онд ЗХУ-ын Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн их сургуулийн цэргийн хөгжмийн ангийг удирдаач мэргэжлээр тус тус дүүргэсэн.  Урлаг судлалын ухааны магистр зэрэгтэй.

1976-1977 онд ЗХЖШ-ын ҮЖҮНХ-д удирдаач, 1977-2006 онд ЗХЖШ-ын ҮЖҮНХ-ийн дарга, 1990-2006 ондЗХЖШ-ын Цэргийн хөгжмийн албаны даргаар хавсран томилогдон ажилласан. 1977-1980 онд ХБДС-д удирдаач мэргэжлээр, 1985-1996 онд БХИС-ийн Цэргийн хөгжмийн сургуульд удирдаачийн болон гобой мэргэжлээр багшилсан. 

ЧОЙЖИЛЖАВЫН ГАНСҮХ.

      1961 онд Улаанбаатар хотод мэндэлсэн. 1992 онд ОХУ-д П.И.Чайковскийн нэрэмжит Цэргийн хөгжмийн дээд сургууль, 2001 онд МУИС-ийн Хууль зүйн анги, 2003 онд БНСУ-д мэргэжил 

дээшлүүлсэн, 2004 онд БХИС-ийн Стратегийн дамжаа, 2005 онд Удирдлагын академийг тус тус дүүргэсэн.

      1975-1981 онд ЗХ-ний 014 дүгээр ангид цэрэг, сурагч, хөгжимчин, 1981-1987 онд ҮЖҮНХ-д хөгжимчин, 1992-1997 онд ЦИС-ийн Хөгжмийн сургуульд багш, захирал, 2001-2002 онд БЦДБЧ, Зэвсэгт хүчний Соёлын төв өргөөний дарга, 2002-2016 онд, ЦДБЭЧ-ын дарга, Соёлын төв өргөөний ерөнхий менежер, 2016 оноос ЗХЖШ-ын Цэргийн хөгжмийн албаны дарга, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дарга ажиллаж байна. 

ДОВЧИНГИЙН МЯГМАР.

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН.

 1951 онд Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн. 1969 онд Улаанбаатар хотын 10 жилийн 12-р дунд сургууль, 1976 онд ЗХУ-д Цэргийн холбооны командын дээд сургууль, 1980 онд Фрунзийн нэрэмжит Цэргийн академийг тус тус алтан медальтай төгссөн. 1985 онд Фрунзийн нэрэмжит Цэргийн академийн Радиоэлектрон тэмцлийн албаны дээд дамжаа, 1987 онд ЗХУ-ийн Зэвсэгт Хүчний Жанжин штабын академийн удирдах бүрэлдэхүүний дээд курс,1991 онд Фрунзийн нэрэмжит Цэргийн академийн адъюнктурт, 1996 онд тус академийн докторантурт суралцаж төгссөн. 2003, 2008 онд АНУ-ын БХЯ-ны Маршаллын нэрэмжит Аюулгүй байдлын судалгааны төвийн дээд албан тушаалтны семинар, 2009 онд БНЭУ-ын Мэдээллийн технологийн СМС корпорацийн мэдээллийн аюулгүй байдлал, англи хэлний гүнзгийрүүлсэн дамжааг тус тус дүүргэсэн.

Д.Мягмар 1970 оноос цэргийн алба хааж, Монголын ардийн армийн тусгай томилолтын ангид шүхэрчин байлдагч, бага дарга, БХЯ-ны сайдын адъютант, мотобуудлагын хорооны штабын дарга, мотобуудлагын дивизийн штабын орлогч дарга, оперативын тасгийн дарга, Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабт ахлах офицер, радио электрон тэмцлийн албаны даргаар ажиллаж байсан. 1987 оноос хойш үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудад ажиллаж ирсэн. Энэ хугацаанд БХЯ-ны Цэргийн эрдэм шинжилгээний хүрээлэнд цэргийн онол, урлагийн  секторын эрхлэгч, орлогч захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, 1998-2005 онд Монгол Улсын Цэргийн их сургууль, Батлан хамгаалахын их сургуулийн захирал, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын зөвлөх, Батлан хамгаалахын сайдын зөвлөх, Монгол Улсын ҮАБЗ-ийн дэрэгдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал, Батлан хамгаалахын сайдын цэргийн бодлогын зөвлөхөөр тус тус ажилласан. 1998-2010 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн батлан хамгаалах чиглэл хариуцсан шинжээч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтэд, мэргэжилтнүүдийн зөвлөлийн гишүүнээр хавсран ажиллаж байсан. Одоо Монголын Геополитикийн судалгааны хүрээлэн ТББ-ын захирал, БХИС-ийн зөвлөх профессороор ажиллаж байна.

            2002-2009 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Нийгмийн ухааны салбарын бага чуулганы гишүүнээр сонгогдон ажилласан. Профессор, хошууч генерал цолтой. Монгол Улсын “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн”.

            1991 онд ЗХУ-ын Фрунзийн нэрэмжит Ерөнхий цэргийн академийн адъюнктурт цэргийн удирдлагын сэдвээр цэргийн шинжлэх ухааны дэд докторын, 1996 онд мөн академийн докторантурт зэвсэгт хүчний удирдлагын онолын сэдвээр цэргийн шинжлэх ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан. 1997 онд ОХУ-ын Цэргийн шинжлэх ухааны академийн академичаар, 2007 онд Лондонгийн Олон улсын Стратегийн судалгааны хүрээлэнгийн жинхэнэ гишүүнээр тус тус сонгогдсон.

ШИЖЭЭГИЙН ПАЛАМДОРЖ.

BHY_0115

1948 онд Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн.

1956-1966 онд арван жилийн дунд сургууль, 1967-1973 онд ЗХУ-ын Москва хотод Цэргийн Хими хамгаалалтын академид, 1981-1985 онд мөн академийн адъюнктурт, 1979 онд ЗХУ-ын Жанжин штабын академийн дээд курст тус тус суралцаж төгссөн. Цэргийн дээд боловсролтой, инженер–химич мэргэжилтэй.

Тэрээр, МАА-ийн 065 дугаар ангид цэрэг, бага түрүүч-тасгийн захирагч (1967-1968 он), 015 дугаар ангид Армийн химийн засварын дарга (1973-1974 он), ЗХЖШ-ын химийн хэлтэст офицер (1974 оны 9 дүгээр сараас), 119 дүгээр ангид штабын дарга (1976-1977 он, ЗХЖШ-ын химийн хэлтэст ахлах офицер (1977-1979 он), МАА-ийн 5 дугаар армийн штабт химийн хэлтсийн дарга (1979-1980 он), БХЯ-ны химийн хэлтсийн дарга бөгөөд МАА-ийн химийн цэргийн дарга (1980-1982 он), ЦНДС-ийн захирлын нэгдүгээр орлогч, сургалтын хэлтсийн дарга (1985-1988 он), ЦЭШХ-гийн орлогч захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга (1988-1991 он), ЦИС-ийн орлогч захирал - ЦЭШХ-гийн захирал (1991-1996 он), ЦЭШХ-д эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, төвийн дарга (1996-2000 он), БХЭШХ-гийн захирал (2000-2001 он), БХИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал - БХЭШХ-гийн захирал (2001-2005 он), БХЭШХ-д эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан (2005 оны 10 дугаар сараас), БХЭШХ-гийн Дайн, цэргийн урлаг судлалын төвийн дарга (2007 оны 1 дүгээр сараас), Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан (2013 оны 8 дугаар сараас)-аар тус тус ажиллаж байна.

БХИС-ийн хүндэт доктор, профессор, хурандаа цолтой. “Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн”.

Ш.Паламдорж нь,  Олон улсын мэдээлэлжүүлэлтийн академийн жинхэнэ гишүүн - академич (2004 оноос), Монгол Улсын ШУА-ийн “Нийгмийн ухааны Бага чуулган”-ы гишүүн (2008-2010 он, 2014 оноос).

Тэрээр, 1985 онд Москва хотод Цэргийн хими хамгааллалтын академийн хамгаалуулах зөвлөлд, “Алс дорнодын байлдааны ажиллагааны театрт армийн хориглох операцд цэрэг, ар талын объектыг үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах нь” сэдвээр цэргийн ухааны дэд эрдэмтний, 2004 онд Монгол Улсын ШУА-ийн Нийгмийн ухааны Бага чуулганы дэргэдэх Цэргийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд “Тэмцлийн шинэ төрлийн хэрэгсэл, түүнээс хамгаалах нь” сэдвээр доктор (D.Sc)-ын зэрэг хамгаалсан байна. 

ГЭРЭЛИЙН МЯГМАРЖАВ.

                                              МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ 

1951 онд Увс аймгийн Өмнөговь сумын нутагт төрсөн. 1959-1966 онд Увс аймгийн Өмнөговь сумын 7 жилийн дунд сургууль, 1966-1969 онд Ховд аймгийн Багшийн сургууль, 1970-1971 онд ЦНДС-ийн улс төрийн ажилтан бэлтгэх түр курс, 1976-1980 онд Намын дээд сургууль, 1984-1987 онд ОХУ-ын Москва хот дахь Цэрэг-Улс төрийн академид тус тус суралцаж төгссөн. Цэрэг, улс төрийн дээд боловсролтой. Цэргийн сурган, сэтгэл зүйн багш, улс төр судлаач мэргэжилтэй. Бэлтгэл хурандаа цолтой.

Г.Мягмаржав Ардын армийн 121-р ангид 1970-1971 онд цэрэг, Ардын армийн 123, 119-р ангид 1971-1976 онд Салбарын улс төрийн орлогч, Ардын армийн 157, 282, 124-р ангид 1980-1982 онд Ангийн захирагчийн улс төрийн орлогч, улс төрийн хэлтсийн орлогч дарга, Цэргийн нэгдсэн дээд сургуульд 1984-1996 онд Багш, ЦИС-ийн Батлан хамгаалах судлалын хүрээлэнд 1997-1998 онд захирал, Батлан хамгаалахын их сургуульд 1999-2001 онд Сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнд 2001-2008 онд БХИС-ийн профессор багш, ЦИХСТөвийн дарга, БХИС-д 2009-2013 онд БХИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, БХИС 2013 оноос БХИС-ийн зөвлөх профессор, “Оюутан цэрэг” хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж байна.

Шинжлэх ухааны академийн Боловсролын хөгжлийн хүрээлэнгийн аспирантур (1995)-т суралцаж сурган хүмүүжүүлэх ухааны дэд докторын, ОХУ-ын Цэргийн их сургуулийн докторантур (1998-2003 онд)-т суралцаж шинжлэх ухааны докторын зэргийг тус тус хамгаалжээ. Монгол Улсын гавьяат багш.

БАТЫН ТҮМЭН.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ 

 1947 онд Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт төрсөн. 1954-1964 онд Дорнод аймгийн Баян-Уул сумын 10 жилийн дунд сургууль, 1965-1968 онд Цэргийн ерөнхий сургууль, 1973-1976 онд ЗХУ-д М.В.Фрунзийн нэрэмжит ерөнхий цэргийн академи, 1990 онд ОХУ-д академийн дээд дамжаанд суралцаж төгссөн.

1968-1970 онд ЦЕДС-д курсын дарга, 1970-1973 онд Ардын армийн 032 дугаар ангид хүндэт харуулын ротод салааны захирагч, ротын дарга, 1976-1979 онд 126 дугаар нэгтгэлийн оперативын тасгийн дарга,1979-1981 онд дивизийн штабын дарга,1981-1983 онд ЦНДС-д ерөнхий цэргийн кафедрын дарга, 1983-1995 онд 186 дугаар нэгтгэлийн оперативын тасгийн дарга, хорооны захирагч, штабын дарга, 1995-1998 онд ЦИС-ийн оперативын факультетэд багш, тактикийн тэнхимийн эрхлэгч, 1998-2001 онд эрдэм шинжилгээний секторын эрхлэгч, дэд захирлын үүрэг гүйцэтгэгч, 2001 оноос Цэргийн удирдлагын тэнхимийн эрхлэгчээр,  БХИС-ийн профессор багшаар ажиллаж байна.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 63 тоот зарлигаар Монгол Улсын гавьяат багш цолоор шагнагдсан. 2002 онд “Маневрын хориглолт” сэдвээр доктор /Рh.D/-ын зэрэг хамгаалсан, Профессор, хурандаа цолтой.  

ЦЭЭПИЛИЙН ТӨВӨӨ.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ

1937 онд Увс аймгийн Хяргас сумын нутагт төрсөн.1948-1952 онд Хяргас сумын бага сургууль, 1952-1955 онд Улаангом хотын дунд сургууль, 1955-1958 онд  багшийн техникум, 1961-1964 онд ЗХУ-ын Алс дорнодын цэргийн ерөнхий дээд сургууль, 1970-1973 онд Москва хотын Ерөнхий цэргийн академи, 1975-1976 онд МУИС-ийн Их, дээд сургуулиудын багш нарын дээд курс, 1982-1984 онд Нийслэл хотын намын хорооны их сургуулийн түүх философийн багшийн ангийг төгссөн. Түүх философийн багш, ерөнхий цэргийн оператив-тактик, команд штабын офицерын мэргэжилтэй.

1958-1960 онд Увс аймгийн Хяргас сумын багш, 1964-1967 онд МАА-ийн 096 дугаар ангид салааны захирагч, 1960-1961 онд МАА-ийн бага дарга нарыг бэлтгэх сургуулийн батальонд номын багш, тасгийн захирагч, 1973-1977 онд ЦЕДС-ийн ерөнхий цэргийн кафедрын дарга, 1977-1980 онд БХЯ-ны цэргийн гаднах сургалтын хэлтэст сургалт эрхэлсэн ахлах офицер, 1980-1983 онд УБДС-ийн оюутны цэргийн сургалт эрхэлсэн цэргийн тэнхимийн эрхлэгч, 1983-1988 онд ПТДС-ийн цэргийн тэнхимийн орлогч эрхлэгч, ахлах багшаар тус тус ажиллажээ.

            Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 26 дугаар зарлигаар “Монгол Улсын Гавьяат багш” цол хүртсэн, дэд хурандаа цолтой.

ПҮРЭВЖАВЫН ХАЯНХЯРВАА .

МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЖҮЖИГЧИН.

       1935 онд Улаанбаатар хотноо мэндэлсэн. 1955 онд Офицерын сургууль, 1961 онд Москва хотноо П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн их сургуулийн Цэргийн хөгжмийн факультетэд суралцан дүүргэсэн. 

       1947 онд Цэргийн ерөнхий сургуулийн хөгжмийн салаанд сурагч, 1950 онд Үлгэр жишээ хөгжим анх байгуулагдахад хөгжимчнөөр томилогдон ажиллажээ.

      1955 онд Цэргийн ансамбльд хөгжимчнөөр ажиллаж байгаад 1957 онд Үлгэр жишээ хөгжмийн туслах удирдаач-офицероор дэвшин томилогдож, 1961-1972 онд МААДБА-д найруулагч, Уран сайхны удирдагчаар, 1972-1978 онд Жанжин штабын Цэргийн хөгжмийн албаны дарга бөгөөд Ардын армийн ерөнхий удирдаач, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн уран сайхны удирдагч, 1978 оноос УДБАТ-т уран сайхны удирдагч, 1981-1990 онд МААДБА-ийн уран сайхны удирдагч, 1990 оноос “Түмэн эх” чуулгын дарга, 1995 оноос  ЦЕГ-ын харъяа дуу хөгжмийн “Сүлд” чуулгын даргаар ажилласан байна.                       

      1972 онд Үлгэр жишээ Үлээвэр найрал хөгжмийн дэргэд  Джаз-эстрад “Соёмбо” хамтлаг, 1990 онд Хүүхэд залуучуудын соёл-амралтын хүрээлэнгийн дэргэд Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгыг шинэчлэн зохион байгуулж, 1995 онд Цагдаагийн ерөнхий газрын харъяа дуу хөгжмийн “Сүлд” чуулгыг үндэслэн байгуулсан.

ЗАРЛАЛ

2018-04-17 19:19:00
2018-04-17 19:15:00
2018-04-03 12:05:00
2018-03-06 10:42:00
2018-02-28 11:54:00
2018-02-28 8:31:00
2018-02-23 17:23:00
2018-02-08 13:09:00
2018-02-02 13:21:00
2018-02-02 12:51:00
Зөвлөгөө мэдээлэл
2017-01-12 0:00:00
Ажил олгогч ажлын байранд бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг…
2016-05-27 0:00:00
Та илүүдэл жингээсээ салж гуалиг, сайхан биетэй болохын тулд эсвэл зүгээр л эрүүл байхын тулд фитнессээр…
2015-12-21 0:00:00
Жингээ хасаж байгаа ихэнх хүмүүс юу ч идэлгүйгээр дасгал хийснээр хурдан турна гэж боддог. Гэвч “Strength…
2015-12-21 0:00:00
Хүний бие организмын үйл ажиллагаанаас буй болсон ихэнх илүүдэл нь беөрөөр дамжин гадагшилдаг бол харин…
2015-12-21 0:00:00
Аюулгүй тохирсон орчинд ажиллах нь эрүүл, сайн сайхан амьдралын гол үндэс юм. Ажлын байранд хийх дасгал…
2015-12-18 0:00:00

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ